Дельта ХХК-ийн ухсан нүхэнд унаж, нас баржээ
2015-07-09

Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол Баянгол үйлчилгээний төв урд шинээр баригдаж байгаа барилгын ухсан нүхний шороонд дөрвөн хүн дарагдсан гэх дуудлага онцгойд иржээ. Энэ дагуу нийслэлийн Аврах ангийн бүлгийнхэн очиж, гурвыг нь эсэн мэнд гаргажээ. Харин нэг нь амиа алдсан байжээ.

 

Тэд Цагаан манлай ХХК-ийн туслах ажилчид байсан бөгөөд Дельта ХХК-ийн барьж барилгын бохирын шугам тавих зорилгоор ухсан 3.8 метрийн гүнтэй, 1.8 метрийн өргөнтэй, 20 метрийн урттай нүхэнд унаж, шороонд дарагдсан байсан аж.

Shuud.mn
Сонин хачин
Bbb:
Hudlaa yamarch barimtgui yum bichihee boliochee yadaj hna hun endseniig ni zuw medeellees eh awch bichmeer yum
2015-07-10