Тусгаар тогтнолын түүхэн кино “Богд хаан” шинээр мэндэллээ
2012-01-05

1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монголчууд Манж гүрнээс салж, бие даан тусгаар тогтносноо  дэлхий дахинд албан ёсоор зарлаж, VIII  Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилж байсан нь түүхэнд тодоос тод бичигдэн үлдсэн. Энэхүү түүхт ойн өдрийг улс даяар тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монголын үндэсний кино урлагийн академи, "Дээд гэгээн пикчерс" ХХК нарын хамтран бүтээсэн "Богд хаан" түүхэн уран сайхны бүрэн хэмжээний кино Тэнгис кино театрын их танхимд нээлтээ хийсэн юм. Монголын кино  урлагт анх удаа Богд хааны түүхэн киног  өөр өнцгөөс харж бүтээсэн энэхүү кинонд хувьсгалыг манлайлан удирдаж,  зохион байгуулан,  эрх чөлөөт Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан Богд хааны үнэн бодит амьдрал, туулсан замыг хүүрнэн өгүүлжээ. Түүхийн үнэнийг нэмэлт , хачиргүй уран сайхны аргаар хүргэсэн эл  киноны гол дүр,  Богд хааны дүрд  залуу жүжигчин Ч.Болд, Богд хааны ээжид МУГЖ Ш.Чимэдцэеэ,  эх хатан Дондогдуламд залуу жүжигчин Б.Батсумьяа, Да лам Цэрэнчимэдэд СТА Цэрэнболд нар тус тус тогложээ. Түүхэн өдөр нээлтээ хийсэн “Богд хаан” киноны уран бүтээлчдэд Шатар сайд М. Энхболд “100 жилийн ойн Батламж”  гардуулан өгч  киноны уран бүтээлчдэд урам хайрлалаа. /Зураг дээр дарж томруулан үзнэ үү/ [gallery link="file"] Киноны нээлтэд олны танил, эрхэм хүндтэй зочид хүрэлцэн ирж  арга хэмжээг чимж байв. Нээлтийн хүлээн авалтын цэнгүүн Элит цогцолборт үргэлжлэн элитүүдийн хүрээнд нижгэр болж өндөрлөсөн юм. Ийнхүү 100 жилийн өмнө Их Хүрээг Богд хаан Нийслэл хүрээ гэж нэрийдээд, Соёмбо үсэгтэй шар торгон төрийн далбааг мандуулж байсан бол өдгөө энэхүү түүхэн киноны  гэрч болсон хүндэт зочдын баярын ширээг  зохион байгуулагчид нь ёслол хүндэтгэлийн “Соёмбо” брэндээр чимсэн байлаа. Дашрамд дуулгахад энэхүү киноны гол дүр болох Богд Жавзандамба хутагтын дүрийг бүтээсэн залуу жүжигчин Ч.Болд эл өдөр СТА цол тэмдэгээр энгэрээ мялаасныг дуулгахад таатай байна.      
Shuud.mn
Сонин хачин
Манжийн дарлал , МАХН-ын харгислал 2-ын аль хэцүү байсан бол , ард түмэнд !??????????? гэтэл МАХН-аас салсаныхаа ойг тэмдэглэх нь битгий хэл дахиад энэ бузар нэрийг сэргээгээд байгаа биз дээ !????
2012-01-06
amerikaas irsen tsoo shine original notebook hyamdhan zarna.96061629
2012-01-05
bogdoo boov hairlaach gedeg tsag ue mun ch oirhon baina shuu ene yanzaaraa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2012-01-05
Chi ch nohoinoos dor setgehuitei archaagui amitan yum da. Iim ugnuudiig yaj amnaasaa gargaj chadaj bnaa. Uheh uydee ch zovj uheh bhdaa. Bogd haan bol mongoliin tuuhend uurd monh todoor dursagdah bolno. Cham shig gudamjnii nohoi.oos dor amitan hun bolj otrchod joom shig bsaar duusah bno
2012-01-05
eliirch balairahaa bolitsgoo, naad tembyy yarandaa barhgdsan bogd-n uureg gej ogt bghui , hudlaa hiirheehee boli.
2012-01-05
Chi ch nohoinoos dor setgehuitei archaagui amitan yum da. Iim ugnuudiig yaj amnaasaa gargaj chadaj bnaa. Uheh uydee ch zovj uheh bhdaa. Bogd haan bol mongoliin tuuhend uurd monh todoor dursagdah bolno. Cham shig gudamjnii nohoi.oos dor amitan hun bolj otrchod joom shig bsaar duusah bno
Кино гээд байгаа юмаа ямарч найруулгагүй хэдэн дүрс байна лээ
2012-01-05
ямар ч найруулга байхгүй хэдэн дүрс ийм юм хийчээд кино гээд байгаа юмаа
2012-01-05
Шатар сайд биш Шадар сайд гээчээ
2012-01-05