Жереми Лин Шарлотт Хорнетсыг сонголоо
2015-07-10

Даллас Маверикс багийг хэсэг хугацаанд хүлээсэн Жереми Лин Шарлотт Хорнетс багийг сонголоо. Энэ тухай Yahoo Sports-н эксперт Адриан Уожнаросвки мэдээлжээ.

 

Жереми Линийн Шарлотт Хорнетс хийж буй гэрээ хоёр жилийн 4 сая долларын гэнэ. Үүнийг баталгаажуулж Инстаграмдаа дараах зургийг оруулжээ.

 

Мо Уильямсыг алдсан Шарлотт зөв тоглогчоо багтаа авлаа. Лин бол оноо түүх чадвараар хол дутахгүй холбогч. Кемба Уокерын сэлгээгээ болохыг зөвшөөрч буй Лин зарим тохиолдолд шидэгчээр хамт талбайд гарахыг үгүйсгэхгүй ээ.

 

Нэгэн цагт NBA-г доргиож явсан Жереми Линийн гарааны тоглогч байсан түүх энэ хүрээд дууслаа.

 

Эх сурвалж:

 

Shuud.mn
Сонин хачин