Германы канцлеруудыг тагнаж байжээ
2015-07-10

Жулиа Ассанжийн үүсгэн байгуулсан “Wikileaks” сайт Канцлертэй холбоотой дахин нэг мэдээллийг нийтэлсэн тухай “www.panteres.com” мэдээллээ. “NSA”, Канцлерийн утсыг 2002-2012 оны хооронд буюу 10 жилийн турш чагнаснаас гадна Германы төрийн мэдлийн яам, агентлагийн 125 утсыг нууцаар тагнаж байсан гэжээ.

 

Германы тагнуулын байгууллага “АНУ-ын Засгийн газар Канцлер Герхард Шрёдер, Хельмут Кохл, Ангила Меркелийг 1982 оноос эхлэн мөрдөж, ажлын утсыг нь чагнадаг байсан” гэж мэдэгдсэн байна. “Канцлерийн эргэн тойронд ажиллаж, шийдвэр гаргахад нь оролцдог байсан 104 хүний утсыг чагнадаг байсан” хэмээн “Wikileaks” сайтад нийтэлжээ.

 

Германы Канцлер Ангила Меркелийн гар утсыг 2002-2010 оны хооронд АНУ-ын Үндэсний аюулгүй байлдын байгууллага буюу “NSA” чагнадаг байсан хэмээн тагнуулч Эдвард Сноудан өнгөрсөн 2013 оны аравдугаар сарын 27-нд олон нийтэд задруулсан билээ. Энэхүү мэдээллийн дараа Меркел, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагаас тайлбар шаардсан юм. “NSA” Канцлерийн утсыг чагнадаг байсныг Обама мэдээгүй хэмээн мэдэгдснээс болж хоёр улсын дипломат харилцаанд сэв суухад хүрсэн билээ. Сноудан “Обама, Канцлерийн утсыг чагнах тушаалыг өөрөө гаргасан. Тэрбээр канцлерт үл итгэдэг байсан” гэж хэлжээ. Хүйтэн харилцаанд цэг тавихын тулд Обама буулт хийж, Канцлерээс албан ёсоор уучлалт гуйж, дахин тагнахгүй гэдгээ амласан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Eh ornoosoo uravsan uudgui urvagch
2015-07-10