Том Крузыг айлгав
2015-07-10

Холливуудын нэрт жүжигчин Том Крузын охин Изабелла Круз аавыгаа айлгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Изабелла өнгөрсөн оноос эхлэн нүүр буудалт, хувцас дизайнераар суралцах болжээ. Тэрбээр инстаграмдаа нүүрэндээ хүнд гэмтэл авсан мэт будалт хийлгэсэн зургаа байршуулаад “Ааваа, би зодуулчихлаа. Яах вэ. Нүүр минь авах юмгүй болчихлоо. Нүд сайн харахгүй байна. Мөн хамарнаас их хэмжээний цус гараад тогтохгүй байна. Хэд хэдэн шүд минь хөдөлчихлөө” гэж бичжээ.

 

Том Круз дээрх зургийг үзээд твиттертээ “Юу болов оо, хонгорхон охин минь. Би одоо очлоо. Хаана байна. Хэн чамд гар хүрэв. Тэднийг хуулийн дагуу шийтгэх болно” гэж жиргэжээ. Изабелла аавынхаа жиргээг уншсаныхаа дараа инстаграмдаа будаггүй зургаа байршуулаад “Ааваа тоглосон юм. Намайг хайрладаг гэдгийг чинь мэдэж авлаа” хэмээсэн байна. Том охиныхоо үйлдлийг буруутгаж “Миний гар чичирч байна. Чамд муу зүйл тохиолдлоо гэж бодоод их айлаа. Зүрх минь их өвдөж байна. Би хүүхдүүдийнхээ төлөө амиа өргөхөд ч бэлэн. Изабелла чи намайг айлгаж орхилоо” гэсэн байна.

 

Том Круз, Николь Кидман нар Изабеллаг 1995 онд өргөж авсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин