Буриад сурын харваанаас гоц мэргэн төрлөө
2015-07-10

Буриад сурын харваа өчигдөр болж, дүнгээ гаргалаа. Энэ жилийн буриад сурын харваанд 160 харваач найман зурхайд цэц мэргэнээ сорилоо.

 

 

Харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Дорнод аймгийн Баяндун сумын харваач, буриад сурын хошой мэргэн О.Сүхбаатар түрүүлж гоц мэргэний болзол хангасан байна. Удаад нь Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, “Хангарьд” спорт хорооны харваач Н.Өлзийхутаг, “Алдар” спорт хороо харваач Б.Батбаатар нар оржээ.

 

Эмэгтэйчүүдээс Хөвсгөл аймгийн уугуул, Сүхбаатар дүүргийн тамирчин Ж.Нямдаваа түрүүлж хошой мэргэн боллоо. Дорнодын Хөлөнбуйр сумын харваач Ч.Гандаваа дэд байрт шалгарсан бол Өмнөговь аймаг Баяндалай сумын харваач Б.Сугар гуравдугаар байрыг эзэлжээ. 

 

Энэ жилийн буриад сурын харваагаар Н.Өлзийхутаг, Д.Чулуунбаатар, Ж.Баттөмөр нар спортын мастер, Б.Мөнхтөр, Ж.Болд, Б.Пүрэвсурэн, З.Сүлдболд, Б.Пүрэвжаргал, Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбаатар, Э.Ганчулуун дэд мастер цолны болзолыг хангажээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин