ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын харилцаанд асар их нөөц бий
2015-07-10

Монгол Улсын санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн ээлжит уулзалт ОХУ-ын Уфа хотод боллоо. Гурван улсын Төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх 4 баримт бичгийг байгууллаа.

 

 

Монгол, Орос, Хятадын анхдугаар дээд түвшний уулзалт Тажикистан Улсын нийслэл Душанбе хотноо 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр болсон билээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Байгалийн хий дамжуулах хоолойг Монголоор дамжуулах уу

 

  • Улс төрийн өнөөгийн нэн таатай харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь манай гурван талын ашиг сонирхолд бүрэн нийцнэ гэж үзнэ.

 

  • Гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд дараах тодорхой ажлыг хэрэгжүүлэх саналтай байна.

Үүнд:

  • Гурван улсын хамтран хэрэгжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, төслийн гүйцэтгэл, уялдаа холбоо, зохицуулалтыг хангах зорилго бүхий гурван талын тэгш оролцоотой төсөл, судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулж ажиллуулах. Энэхүү саналыг Та бүхэнд ажлын шугамаар хүргүүлэх болно.
     
  • Монголын уул уурхай, экспорт, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Орос, Хятадын нутаг дэвсгэрээр дамжуулан гуравдагч зах зээлд гаргахтай холбогдсон асуудлыг шуурхай шийдвэрлэхэд шаардлагатай хил орчмын хамтын ажиллагааг сайжруулах нөхцлийг тохирох.
     
  • Байгалийн хий, газрын тос дамжуулах хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан барих боломжийг судлах, хамтран ажиллах.

 

  • Гурван улсын харилцан хэрэгжүүлэх худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгт ашиглах явцыг өргөжүүлэх болон худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах.

 

  • Монгол Улс дотоодын хэрэгцээндээ зориулж ОХУ, БНХАУ-аас авч буй импортын цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг урт хугацаанд тогтвортой байлгах, цаашид бууруулах чиглэлд хамтран ажиллах.

 

БНХАУ -ын дарга Си Зиньпин:  Итгэлцэл дээр гурван улсын эрх ашиг нэгдэх ёстой

 

  • Гурван тал эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр боловсруулах тухай санамж бичигт гарын үсэг зурах болсноор гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны замын зураг гарах юм.  Энэ нь бидний хамтын ажиллагааны амжилт юм.

 

  • Хятад-Орос, Хятад- Монгол, Орос-Монгол улсууд хөрш бөгөөд стратегийн түнш юм.

 

  • Улстөрийн хувьд харилцан итгэлцлийг бэхжүүлж харилцан дэмжиж гурван улсын эрх ашиг нэгдэх ёстой.

 

  • Эдийн засгийн хувьд харилцан нээлттэй байж, бие биеийн хөгжлийн стратегийг уялдуулж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой.

 

  • Хүмүүнлэгийн хувьд гуррван улсын ард түмний солилцоог идэвхжүүлж, гурван талын хамтын ажиллагааны үндэс суурь бэхжих ёстой.

 

  • Хятадын тал Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хил дамнасан төмөр зам, авто замын тээвэрлэлт, боомтын бүтээн байгуулалт, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг дэс дараатай ярилцахыг дэмжиж байна.

 

  • Гурван тал Хятадын талын Торгоны зам, Оросын талын Евро Азийн коридор, Монголын талын Талын зам санаачлагыг уялдуулж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулахыг хүсч байна.

 

  • Хятад, Монгол, Орос гурван талын хамтын ажиллагаа нь тухайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэхэд үлгэр жишээ үзүүлэх нөлөөтэй байна.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин: УБТЗ-д тулгуурлан тээврийн коридор байгуулъя

 

  • ОХУ, Монгол Улс, БНХАУ гэсэн ойр хөрш гурван орныг баялаг түүхэн уламжлал, найрамдал, сайн хөршийн харилцаа холбож байдаг.

 

  • Бид ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын харилцаанд ямар их нөөц бололцоо байдгийг ойлгосон.

 

  • Гурван тал улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хил орчмын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэг, олон улсын зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр Замын зургийг ашиглаж болох юм.

 

  • Гурван талт уулзалтын хүрээнд Эдийн засгийн коридор байгуулах тухай Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

  • УБТЗ-ын бааз дээр тулгуурлан тээврийн коридор байгуулах, аялал жуулчлалын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг холбогдох байгууллага нь боловсруулж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
tavan tolgoin tumur zamaa tsaashdaa nariin heveer n bailgaad tumur zamaa buheld nariin bolgoh estoi ch yum biluu
2015-07-11
Зочин:
holimog tsarig
2015-07-11
Зочин:
mongoliin tumur zam nariin tsarigiin tumur zamd odoohondoo dasaagui uchir nariin tumur zam tavihaar hamag baylag ursah tootsoo garsanch yum biluu buu med sudalgaa l
2015-07-11
Зочин:
tumur zamaa orgon nariinaar hosluulj tavisan chigeeree yavbal hamag baylag ursaad yavchihna
2015-07-11
Зочин:
mongold orgon tumur zam tohirdogguig orsuudad helj boldoggui yum bolvuu
2015-07-11
dorligjav:
tahariin alba
2015-07-11