Долоон цэгээс Хүй долоо руу автобус явна
2015-07-11

Баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ дараах байдлаар нийслэлчүүдэд үйлчилнэ.

 

  1. Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 81 чиглэлд их багтаамжийн 615 , туслах 17 чиглэлд бага багтаамжийн 90, зуслангийн 3 чиглэлд 4, нийт 725 автобус үйлчилгээнд ажиллана.
  2. 7 сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох “Наадамчид”-аа зориулж Мишээл экспо төв рүү нийт 11 чиглэлийн 98 автобус, Дүнжингарав төв рүү 22 чиглэлийн 121 автобус үйлчилнэ.
  3. Мишээл экспо төв болон Дүнжингарав худалдааны төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэн рүү “Мишээл экспо-Төв цэнгэлдэх хүрээлэн-Дүнжингарав худалдааны төв” чиглэлд 15 автобус 3 минут тутамд, рейлбусны зорчигчдыг “Урбанек”-ийн зогсоолоос Төв цэнгэлдэх рүү хүргэх “Дунд гол-Төв цэнгэлдэх” чиглэлийн 5 автобус 4 минут тутамд, Хүй 7 худагт рейлбусны зогсоолоос Морь барианы газар хүртэл “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” чиглэлийн 5 автобус 4 минут тутамд богино эргэлтээр үнэ төлбөргүй үйлчилнэ.
  4. Мөн 7 сарын 11,12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос,7 сарын 13,14-ний өдрүүдэд хотын төвөөс буюу ”МУБИС”-ийн баруун талын автобусны зогсоолоос их багтаамжийн 20 автобус, “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”-ы зогсоолуудаас нийт 20 бага багтаамжийн автобус Хүй 7 худаг руу үйлчилнэ.
Shuud.mn
Сонин хачин