ХҮН-ын наадмын мэндчилгээ
2015-07-12

 

Энэ жил олон улсын архелогичидын хамтарсан баг Монголчуудын дээд өвөг Хүн нар болохыг баталсан нүүдэлчний соёл иргэншил, эртний төрт улсын түүхийг маань шинжлэх ухааны үндэслэлтэй, баримттайгаар нотолсон сайхан мэдээ байлаа. Бид анхны төрт улсаа “ХҮН” хэмээн нэрийдсэн нь тал нутгийн нүүдэлчидийн хамгийн эрхэм баялаг нь “ХҮН” байсны нотолгоо буй заа. 

 

Хөдөлмөрийн Үндэсний Намын Монгол зорилгын төвд Монгол Хүн оршдог нь санамсаргүй хэрэг бишээ. Бид улс үндэстнээ хөгжүүлэх, ирээдүйн сайн сайхан бүтээн байгуулахын суурь үндэс нь “Тэмүүлэлт Монгол Хүн” гэж харж байна.

 

Өнөөгийн бидэнд тулгарч буй эдийн засгийн хүндрэл, улс төрийн тогтворгүй байдал нь бидэнд нэгдсэн зорилго, нийтийн хүсэл эрмэлзлэлтэй байх нэн шаардлагатайг харуулж байна. Ёс заншил өв уламжлалаасаа суралцаж, орчин үеийн мэдлэг эзэмшсэн монгол хүн, монгол хүмүүс л нэгдсэн зорилготойгоор манай сайхан эх орныг хөгжилд хүргэнэ гэдэгт бид итгэдэг. Монголчууд бидэнд өвөг дээдэс, өв уламжлал, их түүхийг минь сануулж, биднийг Монгол хүн гэдгийг мэдрүүлдэг Үндэсний Баяр наадмын мэндийг хүргэе.

 

 Монгол Наадмын Бөх хүчтэй, Морь хурдан, Харваа мэргэн байг.

 

                                      Монгол ХҮН та сайхан наадаарай. 

Shuud.mn
Сонин хачин
Ядмагхаг байна:
Яасан ядмаг угсийн сантай мэндчилгээ бичээвдээ Хоорхийс Гадаадын зочид наадамлахгуй юм уу
2015-07-12