Ач зээ нараа харваанд түрүүлсэнд баяртай байна
2015-07-12

Хүүхдийн сур харваанд энэ жил 150 орчим бага насны хүүхдүүд цэц мэргэнээ сорьжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их оролцогчтой байжээ. Бага насныхны харваанд Чилүгэн, Сансармаа нар тэргүүлсэн юм.   Хамгийн сонирхолтой нь түрүүлсэн хүүхдүүд ахмад харваач Дансмаагийн ач зээ хоёр хүүхдийн сур харваанд түрүүлсэн байна. Ахмад харваач .Дансмаагийн сэтгэгдлийг сонсоход:

 

-Харваа бол бидний уламжлалт өв соёл. Зайлшгүй байх ёстой үнэт өв юм. Тийм учраас манай залуучууд үүнийг ойлгож, сурын харваж байна.

 

-Та хэдэн хүүхдээ харваач болгосон бэ?

 

-Би 4 хүүхэдтэй. Хоёр нь сайн харвадаг. Нэг нь дэд мастер. Мөн ач зээ нар маань сайн харваж байна. Өнөөдөр бага насанд миний дунд охины хүү Чилүгэн тэргүүлсэн. Мөн ач охин Т.Сансармаа маань түрүүллээ. Ач зээ хоёроо түрүүлсэнд баяртай байна.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин