Хаалтын тасалбар 20 мянган төгрөгт хүрлээ
2015-07-12

Монголчуудын их баяр наадам өргөн дэлгэр үргэлжилж байна. Өнөөдөр наадмын сүүлийн өдөр. Хурдан морийг дааганы уралдаан отголж, энэ жилийн наадмын түрүү магнайнууд тодроод байна. Тэгвэл төв цэнгэлдэх хүрээлэнд хүчит бөхийн барилдааны тавын даваа эхлэхэд бэлэн боллоо. Улсын шинэ цолтнууд төрөх шимтэй даваа эхэлж буй учраас наадамчид ч төв цэнгэлдэхийг зорьж байна. Яг одоогоор төв цэнгэлдэх рүү орох тасалбарын шагийн үнэ 20 000 төгрөгт хүрээд байна. Уг нь энэ тасалбар 9 000 төгрөгийн үнэтэй юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
1 hunii bilet bnaaa. zugeer avaarai
2015-07-12