Хоёр харцага, долоон начин цолтон төрлөө
2015-07-12

Гэрэл зургийг MPA.MN

 

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давсан бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар начин цол олголоо. Зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан дуудаж, сонордуулав.

 

Ерөнхийлөгчийн зарлигаар улсын наадамд тав давсан

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат А.Алтанхуяг

Говь-Алтай аймгийн Жаргалан харьяат Ш.Шинэбаяр

Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат Г.Баасандорж

Архангай аймгийн Булган сумын харьяат Ч.Ганзориг

 Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Б.Батжаргал

Увс аймгийн Түргэн сумын харьяат Д.Энхбаяр

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Э.Даш нарт Монгол Улсын начин цол олголоо.

 

Мөн зургаа давсан хоёр бөхөд Монгол Улсын харцага цол олгох зарлигийг Ерөнхийлөгч буулгаж, цол тэмдгийг гардуулав.

Ховд аймгийн Чандмань сумын харьяат Н.Батзаяа

Сэлэнгэ аймгийн Жавхлан сумын харьяат Б.Одгэрэл нарт Монгол Улсын харцага цол олголоо.

 

В.Бат

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Өсөхөө гуай нэг бөхөд гурвантаа унахыг харлаа. . .
2015-07-13
Зочин:
Бүгд л маш сайн цолтонгууд төрлөө. Баяр хүргэе
2015-07-13
Зочин:
А. Алтанхуяг, Ч. Ганзориг нарт баяр хүргэе!
2015-07-12