Наадмын маргааш намар айсуй
2015-07-13

Нартай хуртай, начин, заан, харцага, арслантай, эрхий мэргэн харваачтай, хурдан хүлгүүд нь торгон жолоо өргүүлж, хамрын самсаа шархируулсан Монгол түмний их наадам өндөрлөлөө. Жилд ганцхан удаа Монголчууд ийн нааддаг.

Бэсрэг наадам, ой тохиосон баяр, уул овооны тахилга, бүсийн хурдууд зэргийг эс тоочвол шүү дээ. Ер нь л зун, намрын саруудад янз бүрийн баяр, наадам шил даран болдог билээ. Намар гэхэд л хурим найрын зар ар араасаа нисч, хөдөөгийн харчууд гэртээ буух завгүй найрлаж цэнгэх нь их. Энэчлэн уяж сойсон хүлгээ машинд ачаад л зун, намрын турш наадмаас наадмыг зорьдог уяачид олон. Аливаа баяр цэнгэлийг хорих аргагүй л дээ. Гэхдээ "наадмын маргааш намар" гэдэг үг бий. Зуны сар зургаа, намрын сар найм юм шиг наадаж, найр наадам хэссээр явтал нэг л өдөр хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсан байдгийг энэ үг сануулна. Төрийн тэргүүн ч наадмыг хааж хэлсэн үгэндээ өвлийн бэлтгэлээ эртхэн базаах хэрэгтэйг онцолсон.

Өнөө зун бороо хур ховор, халуун хуурай агаартай байна. Ихэнх нутагт олон жилийн дунджаас халж, хур тунадасны хэмжээ багасчээ. Хаа нэг бороо орохдоо аадар асгаж, хөрсөнд шингэх шим болж чадахгүй байна. Цаг уурчдын сэрэмжлүүлж буйгаар ирэх өдөр, саруудад ч халж, бороо хур бага байх гэнэ. Бас намрын саруудад буюу ургац хураалтын үеэр хөрсөн дээр огцом хөрч, уулархаг нутгаар нойтон цас орох урьдчилсан мэдээ өгч буй. Тэгэхээр хуурай халуун агаартай, хур багатай жил олигтои өвс ургахгүй болохоор хадлан тэжээлээ эрт базаах нь чухал юм.

Ирэх өвөл алдарт "бичин" жилийн өвөл болно. Өнгөрсөн "бичин" жилүүдэд  сургамж бидэнд их зүйл үлдээсэн. Зудад нэрвэгдсэн айлуудад тараасаар Улсын нөөц шавхагдах дөхсөн нь мэдээж. Тиймээс Улсын нөөц бүрдүүлэхэд ч одооноос анхаарч, хэцүүдсэн цагт малчиддаа илгээх өвс, тэжээл хангалттай нөөцлөх шаардлагатай байна. Нийслэлчүүдийн хувьд ч зам засвар, дулааны шугам сүлжээний шинэчлэлээ эрчимжүүлж, цахилгаан станцууд бэрх үед гал алдахгүйгээр нүүрсээ нөөцлөх хэрэгтэй юм.

Эс бөгөөс өнгөрсөн жилийнх нь анхны цаснаар л сандарч, зам нь хагарч, дулааны шугамууд нь задрах аюултай. Тэгэхээр хот өвөлд бэлэн эсэхийг нийслэлийн оршин суугчид ч давхар хянаж байх нь чухал юм. Ерөөс хот суурин газрынхан дулаан тохитой өвөлжих эсэх нь бусад хүнээс шалтгаалдаг бол хөдөөгийн малчид өөрсдөө бэлтгэлээ базааж чадвал ямар ч хатуу өвлийг нэг төлөгний гарзгүй давдаг.

Найр наадам хэсч явсаар гаднаа чимх өвс, үмх тэжээлгүй намартай золгоход л тэр айл өвлийг яаж өнгөрүүлэх нь тодорхой болно. Ургац хураалт ч ялгаагүй. Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээг үл тоолгүй ургац хураалтдаа бэлтгэж, цагт нь ажлаа эхэлбэл нойтон цасанд ургацаа даруулахаас сэргийлж чадна.

Халуун зунаар өвлийн бэлтгэл ярилаа гэж хачирхах хэрэггүй. Байгалийн гамшиг гэдэг хэлж бус хийсч ирдгийг харуулах сургамж бидэнд их бий. Тиймдээ ч "наадмын маргааш намар" гэх нь наадмын маргааш л намар болдог гэсэн үг биш. Харин наадмын маргаашаас өвөлдөө бэлтгээрэй гэсэн сануулга ажээ.

Дэлгэр зун, намрын налгар өдрүүдэд хадлан тэжээлээ базааж, өвлийн бэлтгэлээ хангах цаг хугацаа хангалттай байна. Харин түүнээс хойш бол тэнгэр аашаа үзүүлж, хайруу өвлийн жавар тачигнасан үед хэчнээн харамсаад, алга тосоод нэмэргүй гэдгийг юу эс андах вэ.

Наадам өндөрлөлөө. Намар айсуй.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
AHXAA:
AH
2015-07-15
ХЭНД АШИГТАЙ ЮМ БЭ?:
Naadam saihan bolson, naaadmiin margaash namar gedeg dee, Bidniig ch olon l asuudal huleej bn daa, Gehdee AN-iin oivorgon nuhduudees uudsen chamgui asuudluud bii. Hanaj tsadahaa medehgui boltloo uuj idsen nuhduud sar shahmiin hugatsaand amarch tsengej irchiheed zasag toriig savluulna gedgee helsen. MAN ch yahan ugaasa sorog huchniihee huviar tod tomruun duugaraad haraad, higeed yvah n Mongolchuudad ashigtai. Harin AN-iin tuhaid bolj butej boloh bsn asuudluudiig ingej samarch saraachij yvah n chuham yund hend ashigtain be?
2015-07-14

HEND ASHIGTAI YUM BE?:
ХЭНД АШИГТАЙ ЮМ БЭ? Naadam saihan bolson, naaadmiin margaash namar gedeg dee, Bidniig ch olon l asuudal huleej bn daa, Gehdee AN-iin oivorgon nuhduudees uudsen chamgui asuudluud bii. Hanaj tsadahaa medehgui boltloo uuj idsen nuhduud sar shahmiin hugatsaand amarch tsengej irchiheed zasag toriig savluulna gedgee helsen. MAN ch yahan ugaasa sorog huchniihee huviar tod tomruun duugaraad haraad, higeed yvah n Mongolchuudad ashigtai. Harin AN-iin tuhaid bolj butej boloh bsn asuudluudiig ingej samarch saraachij yvah n chuham yund hend ashigtain be? 0 минутын өмнө Хариулах ХЭНД АШИГТАЙ ЮМ БЭ? Naadam saihan bolson, naaadmiin margaash namar gedeg dee, Bidniig ch olon l asuudal huleej bn daa, Gehdee AN-iin oivorgon nuhduudees uudsen chamgui asuudluud bii. Hanaj tsadahaa medehgui boltloo uuj idsen nuhduud sar shahmiin hugatsaand amarch tsengej irchiheed zasag toriig savluulna gedgee helsen. MAN ch yahan ugaasa sorog huchniihee huviar tod tomruun duugaraad haraad, higeed yvah n Mongolchuudad ashig
2015-07-14
camdan:
Naadam duuslaa ene jil ganduu bna hur muutai ilvv dutuu naadmaa boliochee owliin beltgeldee anhaarlaa handuulachee tur zasgiin ondorlogvvdee naadam vneher dendej bn hymraltai gechihed l tmchuud naadaad bhimaa boliochee
2015-07-13