Өнөөдөр джаз хөгжмийн фестивальтай
2015-07-14

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газартай хамтран Үндэсний их баяр наадмаар соёл урлагийн томоохон арга хэмжээг нийслэлчүүдэд хүргэж байна. 

 

Үүний нэг нь джаз хөгжмийн фестиваль. “Ulaanbaatar swing night” нэртэй джаз хөгжмийн фестиваль өнөөдөр үдшийн 21.00 цагт Чингисийн талбайд болно. 

 

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монгол туургатаны Даншиг наадмыг наймдугаар сард Хүй долоон худагийн дэнж дээр зохион байгуулахаар төлөвлөж буй аж.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Найрсаг Улаанбаатар төслийг хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын захирагч Батүүл, ИТХ-ын дарга Баттулга болон бусад хүмүүст баярлан талархаж байгаагаа хэлэхийн ялдамд үргэлж шинэ сэргэг ард түмэндээ хэрэгтэй үйл хэрэгжүүлсээр ч байгаа цаашид ч хэрэгжүүлж байгаарай гэж ерөөе. Энэ бүх урлагийн арга хэмжээ бол Монголчуудын урлагийн хөгжил ямар их дээд түвшинд хүрсэнийг түүнийгээ ард түмэндээ сурталчилж байгаагийн илрэл юм. Eagle ТВ-ийн хамт олон бүх арга хэмжээг цаг тухай бүрд хүргэснийх нь төлөө маш их баярлалаа гэж хэлье. Ер нь энэ ТВ, Bloomberg, С1, Үндэсний ТВ мэдээнийхээ ширээг сольчихвол мэдээллийнхээ ажлаар тэргүүн эгнээнд явдаг гэдгийг хувийн зүгээс дүгнэж явдаг. Олон хүн санал нийлэх байхаа.Бүгдэд баяр хүргэе. Улам ихийг хийхийн ерөөл дэвшүүлье.
2015-07-15