Таван уулчин сураггүй болжээ
2015-07-14

Баян-Өлгий аймгийн нутаг, “Алтай таван богд” ууланд авирч байсан таван залуу сураггүй болжээ.

 

Тэд хамгийн сүүлд буюу долдугаар сарын 10-ны өдөр ар гэрийнхэнтэйгээ холбоо барьснаас хойш сураг чимээгүй болсон байна.

 

Эрэн хайх ажиллагаа эхэлсэн бөгөөд гавъяат уулчин Өсөхбаяр, Баян-Өлгийн аймгийн онцгой байдлын албаныхан тэдний хамгийн сүүлд холбоо барьсан цэгт очиж үзсэн ч ямар нэгэн ул мөр олдоогүй байна.

 

Сураггүй болсон уулчдын ар гэрийнхэн ОБЕГ-ын үүдэнд мэдээ ирэхийг хүлээж суугаа аж. Эрлийн ажил үргэлжилж байна.

 

Дашрамд дуулгахад, дээрх асуудлаар ОБЕГ-аас өнөөдөр 15:00 цагт мэдээлэл хийхээр болсон байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Uulchidiin ner ni hen hen yum be
2015-07-14
Зочин:
Esen mend bgaasai
2015-07-14