Баян-Өлгий аймгийн нутаг, “Алтай таван богд” ууланд авирч байсан таван залуу энэ сарын 12-ны өдрөөс хойш сураггүй алга болсон талаар бид өмнө мэдээлсэн билээ.
Тэднийг Баян-Өлгийн аймгийн Онцгой байдлын аврагчид болон МУГТ Г.Өсөхбаяр нарын уулчид эрэн хайх ажиллагааг явуулж байсан юм.
Дөнгөж сая авсан мэдээллээр эрлийн багийнхан таван уулчинг амиа алдсан байдалтайгаар олсон гэнэ.
Тиймээс амиа алдсан уулчдын ар гэрийнхэн болон холбогдох албаныхан маргааш Баян- Өлгийн аймагт очиж тэдний цогцсыг авчирахаар болсон гэнэ.
Мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэнэ.
П.Наран