Бельгийн Монголчууд наадлаа
2015-07-15


Тулгар төрийн 2224, Их Монгол улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмаар Бельгийн Вант Улсын Антверпен хотноо торгон ногоон дэнж дээр 600 гаруй зон олон цугларч хурсан олны сэтгэл тэнийтэл сайхан наадлаа.

 

Баяр наадмын үйл ажиллагааг Монгол Улсын ЭСЯамнаас дэмжиж, Бельгийн Монголчуудын Нэгдсэн Холбоо /Ч.Мөнхбаясгалан тэргүүнтэй Монгол-Бельгийн Нийгэмлэг, Ч.Мөнхбаатар дэд тэргүүнтэй “Эрхий мэргэн” шагайн салбар зөвлөл, Б.Батбаяр тэргүүнтэй “Соёмбо” холбоо, Ц.Адьяа тэргүүнтэй Монголыг суртчлах төв, Г.Нямрагчаа тэргүүнтэй “Сүлд” холбоо, Д.Мягмарсүрэн тэргүүнтэй “Гэр бүл” холбоо, МНX-ны Э.Нарангэрэл, С.Сумьяа, Ө.Гэрэлцогт/-ны гишүүд хамт олон нэгдэн наадмыг зохион байгуулсан байна.

 

Наадмын үеэр “Хурдан даага” сэдэвт хүүхдийн уралдаанд 3-8 насны 30-аад хүүхэд, багачууд Төрийнхөө алтан соёмбот далбааг нар зөв хурайлан хурдалснаас Аntwerpen хотын Гантулгын Чингүүн хүү түрүүлж, Мижиддоржийн Дөлгөөн хүү аман хүзүүдэж, Мөнхбаярын Аргил хүү айрагдаж тусгай шагнал хүртлээ.

 

Мягмарсүрэнгийн Сүлдээ хүү арай балчирдаж баян ходоодоор тодорч сэтгэл дундуур давхисан ч “Гэр бүл” холбооны хамт олон байлан шагнаж, Монголчуудын Нэгдсэн Холбооны тэргүүн Д.Баясгалан баян ходоодын цолыг дуудан ирэх жилийн наадмын түрүү магнай болохыг ерөөж Сүлдээ хүүд урам хайрлаж, хурсан олныг баясгав.

 

Хүчит бөхийн барилдаанд насанд хүрэгчдээс 41 бөx зодоглосноос Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Аймгийн заан Сосорбурам түрүүлж, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Сумын заан Э.Хангай үзүүрлэж, Баянхонгор аймгийн Заг сумын харьяат Сумын заан Мөнхбат удаах байранд орж наадамчин түмнээ баясгасан сайхан барилдаан боллоо.

 

Энэхүү барилдаанд Гэрэлтбаатарын Мөнхтэнгис /Франц/ хүү түрүүлж, Отгонжаргалын Төрбилиг /Бельги/ хүү үзүүрлэж дээрхи шагналын эздээр тодорлоо.


Үндэсний сурын харваанд Turhout хотод амьдардаг Отгонбаярын Орхон түрүүлж, Antwerpen хотын Ш.Эрдэнэхүү удааллаа.

Шагайн харваанд 5 баг оноо мэргэнээ сорьсноос Франц улсын Отгон ахлагчтай баг түрүүлж, Бельги улсын МУ-н аймгийн “Гоц мэргэн” Ч.Мөнхбаатар ахлагчтай баг дэд байранд орлоо.

 


Ийнхүү наадамч түмэн олон маань ирэх жилийн наадамдаа баяр жаргалтай энх мэнд уулзахын ерөөл бэлэгдэн¨ Xалуун элгэн нутаг ¨ дуугаа xамтдаа дуулан өндөрлөлөө.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Chi muu uuruu yu ve Hil davj baaj uzeegui jiremsen huuhnii sheesnii gazar ch alhaj uzeegui shadan bandi baij.Sardaa eh oron ruugaa heden nogoon yvuulaad Mongol ulsdaa dollariin nuutsiig bii bolgohod hamgiin ih gar bie oroltsoj bga humuus bol gadaadad bga Mongolchuud shuu.Hoshnogoo zuv archij chadahgui amidral uzeegui sarmagchingiin erhten mini
2015-07-16
zochin:
5.254.65.8 ip novsh ugee medej hutsan shuu mal mini ahij iim bichvel P.C luu chini virus yavuulan shuu sanuulsan shuu!!!!! MAL mini
2015-07-16
Ямар хог уншчваа:
Ямар хогийн мэдээ вэ лагаа...Танай сайтыг хэзээ ч ахиж уншихгүй
2015-07-15
zolbinguud bhda yahav de:
Hel amaa biluudej helj yrij setgej bga ni danda bie bienee doosh ni hiij bh umaa.ymar muuhai heldeg hun be ta.setgeldee iim um teej helj yrij bichij bga hun uuruu l zolbin amidraltai zolbin setgehuitei bdg bhda huurhii amitan zailuul
2015-07-15
Зочин:
Цагаач золбингууд хүүхдүүдээ даага болгоод хүний нутагт ядарцгааж л явна даа. Зайлуул
2015-07-15
zochin:
5.254.65.8 ip novsh ugee medej hutsan shuu mal mini ahij iim bichvel P.C luu chini virus yavuulan shuu sanuulsan shuu!!!!! MAL mini