Тегеран цөмийн хөтөлбөрөө зогсоолоо
2015-07-16

 

Иран, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн АНУ, Их Британи Франц, БНХАУ, ОХУ болон Германы Гадаад хэргийн сайд нар буюу “P1+5” холбоо Австрийн Вена хотноо чуулж, Тегераны цөмийн хөтөлбөрийг зогсоох сүүлийн шатны гэрээг амжилттай байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Европын Холбооны гадаад бодлого, аюулгүй байдал хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини, Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф нар албан ёсоор “Тегеран цөмийн хөтөлбөрөө хязгаарлаж, зогсоолоо” гэж мэдэгджээ.

 

Гэрээний дагуу “P1+5”-ийн шинжээчид Тегеранд шалтгалт явуулж, Ираны эсрэг хэрэгжүүлээд буй эдийн засгийн хоригоо цуцлахаар болжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэхүү гэрээг байгуулахын тулд Ираны удирдлагуудтай нууц уулзалт зохион байгуулж, ихээхэн оролцоотой ажилласан хэмээн Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдээд “АНУ болон “P1+5” холбоо амжилттай ажиллаж, олон сая хүнийг заналхийлээд буй цөмийн хөтөлбөрийг гэрээнд заасан хугацаа хүртэл зогсоож чадлаа” гэж хэлжээ.  Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “P1+5”-ийн байгуулсан гэрээг “Нэг улсын эрх ашгийг хүндэтгэсэн гэрээ. Гэрээ байгуулсан ч Тегеран цөмийн зэвсгээ нууцаар үйлдвэрлэх эрсдэлтэй” гэсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин