Тэтгэврийн насыг 67 болгожээ
2015-07-16

 

Грекийн парламент тэтгэврийн нас, татварыг нэмэгдүүлэхийг тусгасан эдийн засгийн хатуу бодлогын хуулийн төслийг дэмжсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Грек олон улсын зээлдүүлэгчдээс зээл авахын тулд хэмнэлтийн хөтөлбөр, эдийн засгийн хатуу бодлогын төлөвлөгөөг танилцуулжээ. Гол зээлдэгч Европын Төв банк, Европын холбоо, Олон улсын валютын сан хэмнэлтийн хөтөлбөрийг дэмжвэл тус улс 86 тэрбум еврогийн тусламж авах  гэрээг байгуулах боломжтой хэмээн “AFP” агентлаг мэдээлсэн байна.

 

Ерөнхий сайд Алексис Ципрас “Бидэнд сонголт байсангүй” гэж хэлжээ.

 

Тэтгэвэрт гарах насыг 67 болгосон байна. Тэтгэвэрийн нас, татварыг нэмэгдүүлсний дараа олон мянган хүн Афин хотноо эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. Жагсагчид дэлгүүр, худалдааны төвийг тонож, дээрэмдэхээс гадна гар аргаар бэлдсэн тэсрэх бөмбөг тэсэлжээ.  Жагсаалын тараахын тулд цагдаа нар даралттай ус ашигласнаас болж, мөргөлдөөн үүсчээ. Мөргөлдөөний үеэр цагдаа нар 57 хүнийг жагсаал зохион байгуулсан хэмээн баривчилсан байна.  

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин