Ур чадварын олимпод оролцох багт хувцас гардуулна
2015-07-17

Дэлхийн ур  чадварын олимпод ирэх наймдугаар сарын 11-16-нд Бразилийн Сан Паула хотод болно. Энэхүү олимпод манай улсын барилгын салбараас анх удаа хавтанцар наагч, өрөг угсрагч, барилгын цахилгаанчин төрлүүдэд өрсөлдөх юм.  Хатанцар наагч ангилалд Дархан-Уул аймгийн 2015 оны төгсөгч Б.Мөнгөншагай, Өрөг угсрагч ангилалд Политехникийн коллежийн оюутан Ж.Энхчимэг, Барилгын цахилгаанчин ангилалд П.Галбадрах нар оролцох юм.

 

Дэлхийн ур чадварын олимпод оролцох Монголын багийнхны хувцсыг "Говь" компани урлажээ. Тэдний хувцсыг гардуулах арга хэмжээ өнөөдөр 11:30 цагт Хөдөлмөрийн яамны хурлын танхимд болно.

 

Харин багийг үдэх албан ёсны үйл ажиллагаа ирэх даваа гаригт болно. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэдэнд Бразилийн тэнгэрт мандуулах Монгол Улсынхаа далбааг гардуулах юм байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин