Барак Обама: Энэ бол үндэсний эмгэнэл
2015-07-17

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Оклахома мужид байрлах чанга дэглэмтэй хорих ангид айлчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр хар тамхи зарж, борлуулсан, хулгайлсан, хэрэглэсэн, хилээр хууль бусаар авч гарах, оруулахыг завдаж, хуулийн дагуу хорих ялаар шийтгүүлсэн зургаан хоригдолтой уулзаж, хар тамхины хор хөнөөлийн тухай лекц уншсан байна.  Обама “АНУ-д өдөрт хэдэн зуун залуу хар тамхинаас болж торны цаана орж байна. Энэ бол үндэсний эмгэнэл. Биднийг буруу замаар явуулж буй хар тамхитай тэмцэж, амьдралаасаа авч хаях хэрэгтэй. Бид ямар ч хор хөнөөлтэй зүйлд автаж, ухаан санаагаа мансууруулах ёсгүй” гэж хэлжээ.  Тус шоронгийн харгалзагч Эл Рено “Ерөнхийлөгч манай шоронд айлчилсан нь нэр төрийн хэрэг. Тэрбээр хар тамхинаас бол хоригдол болсон залуустай уулзаж, гайхалтай сургамж хайрласан” гэсэн байна.  Ерөнхийлөгч мөн шоронгийн нөхцөл байдалтай танилцжээ.

 

Обаматай уулзсан зургаан залуугийн гурав нь бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлжээ. Тэд хар тамхи хил дамнуулан зардаг нууц бүлэглэлийн гишүүд гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин