Уулчдын цогцсыг ШШҮХ-нд шилжүүлжээ
2015-07-17

Баян-Өлгий аймгийн “Алтай таван богд” ууланд авиралт хийж байгаад осолдсон 5 хүний цогцсыг ОБЕГ-ын ГШУГ-ын дарга хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Өлгийгөөс Улаанбаатар хотод нисдэг тэргээр өчигдөр зөөвөрлөн авчирчээ. Цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгсөн байна.

 

“Алтай таван богд” ууланд авиралт хийж байсан уулчид сураггүй болсон дуудлага энэ сарын 12-нд ирсэн байдаг. Дуудлагын дагуу эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан ч уулчид эндсэн байсан юм.

 

В.Бат

 

 

 

Shuud.mn
Сонин хачин