Дэлхийн ван гариг дээр амьдрал бий юу
2015-07-17

“NASA”-ийн хүсэл биелэв

 

 

АНУ-ын  Сансар судлалын хүрээлэн буюу “NASA” 2006 оны нэгдүгээр сарын 19-нд Дэлхийн ван гариг руу “New Horizons” хөлгөө илгээсэн билээ. Бүтэн есөн жилийн турш холбоогүй байсан “New Horizons” хөлөг энэ сарын 14-ний 6.30 цагт дохио илгээж, “NASA”-ийн ажилчдыг жинхэнэ утгаар нь баярлуулав. Тус хөлгөөс ирсэн дохиог Испанийн Мадрид хотод байрлах “NASA” агентлагийн сансрын тавган антенаар хүлээн авчээ. Дохио  4.7 тэрбум км зайг 4.25 цагт туулсан байна. “NASA”-ийн тэргүүн, эрдэмтэн Чарльз Болдэн “New Horizons” хөлгөөс ирсэн дохио бидэнд урам өглөө. Манай хөлөг аян замдаа саадгүй явж байгаагийн баталгаа гэхэд болно. Уг хөлөг системийн доголдолын улмаас ирж буй дохио нь замдаа алга болох эрсдэлтэй байгаа” гэж хэлжээ.

 

“New Horizons” хөлөг Дэлхий ван гариг болон тус гаригийн дагуул сарны өндөр нягтаршилтай зургууд, инженерийн датанууд зэргийг илгээгээд байгаа юм. Тус хөлөг есөн жилийн хугацаанд 4.8 тэрбум км замыг туулжээ. Хөлөг нарны аймгийн хамгийн хол орших одой гариг ​​болох Дэлхий ванд 12500 км-ийн зайд ойртож, нэгэн шинэ түүхийг бичжээ. Учир нь тус гариг дээр Хойд Америкийн баруун хэсэгт байрлах “Роки” хэмээх уулстай тэмцэх мөсөн уулс оршин байгааг тогтоосон байна. Тус хөлөг дэлхий рүү 5000 орчим гэрэл зургийг илгээсэн аж. Эрдэмтэд зураг бүрийг нарийвчлан шалгасны эцэст энэ сарын 15-ны 13.00 цагт олон нийтэд танилцуулсан билээ.  Тэдний мэдээлснээр “Дэлхий ван гариг дээр мөсөн уулс оршиж байна. Мөн саран дээр геологийн идэвхжил ажиглагдсан” гэв.  Мөсөн уулс тус гаригийн зүрхэн хэлбэртэй хэсэгт оршиж байгааг тогтоожээ. Тус зүрхэн хэлбэртэй хэсгийг 1930 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр сансар судлаач Клайд Томбо нээсэн бөгөөд 1945 оноос эхлэн энэхүү хэсгийг түүний нэрээр нэрлэх болжээ. Дэлхий ван гаригийг 1930 онд нээсэн. Тэр үед энэхүү гаригийг нарны аймгийн хамгийн жижиг гариг хэмээж байжээ. Улмаар 2006 онд эрдэмтэд Дэлхий ванг нарны аймгийн есөн гаригаа  с хасч, одой гариг хэмээн зарласан юм.  

 

 

Эрдэмтэн Жон Спенсер “AFP” агентлагт “Дэлхий Ван гаригийн гадаргуугийн хамгийн ойрын зурагнаас сүүлийн 100 сая жилийн дотор галт уулын дэлбэрэлт гэх мэт геологийн идэвхжилтэй газар нутаг ажиглагдаагүй. Бид энэ зурган дээрээс галт уулын ганц ч тогоо олоогүй” гэсэн бол “NASA”-ийн хэвлэлийн төлөөлөгч Дуэйн Браун “Хүн төрөлхтөн эх дэлхийгээсээ 4.8 тэрбум км зайд хүрч, бараан ч харагдахгүй гаригийн зургийг харж чадлаа. Энэ бол сансар судлалын түүхэнд гарсан хамгийн том амжилт. Бид “New Horizons” хөлгийг Дэлхий ван гариг руу илгээж байхдаа “Энэ хөлөг хэзээ дохио илгээх бол. Хэзээ зорьсон газраа хүрэх бол” гэж бодож байлаа. Уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, сэтгэлийн тэнхээ, нэг санаа бодол хүчтэй байж, бид тус хөлгөөс анхныхаа дохиог хүлээн авлаа. Одоо “NASA” бусад гариг дээр очих боломжтой боллоо” гэжээ.

 

Дэлхий ван гариг дээр амьдрал бий юу

 

 

Тус гариг дээр мөсөн уулс байгааг тогтоосон. Мөсөн уулс байгаа учраас тус гариг дээр ус, гол, далай байхыг үгүйсгэхгүй. Энэхүү мөсөн уулс 3352 км-ын өндөртэй. Ойролцоогоор 100 сая жилийн өмнө үүссэн. Мөсөн галав юүлсэн бол амьдрал үүсэх хугацаа болсон гэж “NASA”-гийн эрдэмтэд үзэж байна.  Одоогоор “New Horizons” хөлөг тус гаригаас амьд энерги мэдрээгүй байгаа. Эрдэмтэд болон олон нийт тус гариг дээр амьдрал байгаа хэмээн бодож байна. Гэхдээ бид батлах ямар ч боломжгүй. “New Horizons” хөлөг тус гаригийн агаар мандалд ойртоод байгаа. Тиймээс энэхүү асуултад тун удахгүй хариулах байх. “Энэхүү гариг чулуулаг болон метан, азотын хатуу мөсөн хэлбэрээс бүтсэн хэмээн судалгааны багийг ахалж буй Алан Стерн мэдэгдсэн билээ.

 

Дагуулууд

 

Дэлхий ван гаригийн хамгийн том дагуул “Шарон”-ыг 1978 онд нээсэн билээ.  2005 онд “Никс” болон “Хайдра” хэмээх хоёр өөр дагуулыг нь нээж, хамгийн сүүлд 2011 онд “Р4” хэмээх дөрөв дэх дагуулыг нээжээ. Эдгээрээс “Шарон” нь хэмжээгээрээ бусдаасаа хамаагүй том бөгөөд диаметрээрээ 1000 гаруй км-ийн хэмжээтэй том аж. “Никс” болон “Хайдра” нар 32-113 км-ийн диаметертэй бол хамгийн жижиг дагуул “Р4” нь ойролцоогоор 13-34 км-ийн диаметертэй юм. Харин саяхан нээгдсэн тав дахь дагуул “Р5” нь хэмжээгээрээ “Р4”-тэй ойролцоо буюу үл ялиг жижиг байж магадгүй гэж судлаачид үзэж байна. Шинэ дагуулын албан ёсны нэр нь “S” 2012 онд нээсэн билээ.

 

Гайхамшигт “New Horizons”

 

Хөлгийг бүтээх ажил 2.5 жил үргэлжиж, 780 сая ам.долларыг зарцуулсан байна. Тус хөлгийг “NASA”-ийн удирдлагын систем, дэлхийгээс удирддаг. Автомат жолоодлоготой.  Энэхүү хөлгийг 2006 оны нэгдүгээр сарын 19-нд Флоридагийн Кеннедийн нэрэмжит төвөөс “ATLAS-V” пуужингаар хөөргөж, сансрын орон зайд оруулжээ. “New Horizons” хөлөг 478 кг жинтэй, 227 ваттын эрчим хүчээр тэжээгддэг. Энэ оны долоодугаар сарын 14-нд Дэлхий ван гаригт хүрчээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Tiim bx metr bx
2019-11-24
Saihan yma
2019-11-22
Zochin:
Hunii oyun uhaanii gaihamshig
2015-07-19
иргэн:
энэ жижиг гариг дээр 3352 км-н өндөртэй уул арай байхгүй байлгүйдээ метр байлгүйдээ тэ
2015-07-18
Tiim bx metr bx
Khashaa:
Gaihamshig
2015-07-18
Зочин:
Гайхалтай юмаа
2015-07-17
kkk:
yaaj baiudag you m be amdiural teneg teed
2015-07-17