Автотээврийн салбарын түүх төв талбайд дэлгэгдлээ
2015-07-17

 

Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ойд зориулсан арга хэмжээ өнөөдөр хуучны машины үзэсгэлэнгээр эхэллээ. Чингисийн талбайд болж буй үзэсгэлэнд 40 гаруй машин тавигджээ. ОХУ-д үйлдвэрлэгдсэн ГАЗ-12 Зим, ГАЗ-13 Чайка, Москвич 2140, ГАЗ 69Б, ГАЗ-67 зэрэг суудлын автомашинууд тавигдсан байна. Мөн ГАЗ 63 гэсэн ачааны машинаас автобусны загварууд ч авто тээврийн салбарын түүхийг илтгэж байна.

 

Тээврийн хэрэгслийн түүх, хөгжил, дэвшлийг харуулсан автомашины үзэсгэлэнгээр эхэлсэн баярын арга хэмжээ Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр үргэлжлэв.

 

Одоо “Монгол Улсын тээврийн салбарын замнал, хөгжил” номны нээлт Соёлын төв өргөөнд болох юм. Мөн “Автотээвэр-90” гэрэл зургийн үзэсгэлэн, Баярын хурал, Хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд болно.

 

В.Бат

 

 

Shuud.mn
Сонин хачин
лада нива:
1970 оны Лада Нива үнэ тохирч, эзэнд нь өгье. утас 95023259
2015-07-18
zochin:
Achaanii mashin haraad huuhed ahuin dursamj sanaad orloo. Iim achaanii mashinaar ajilchid ugluu oroi bur ajil zuslangiin hoorond yabdag baij bilee.
2015-07-17
guiop:
yambii
2015-07-17