Хурал хаяад байвал улсын ажил урагшлахгүй
2015-07-17

Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хаврын чуулганы хугацаанд тус байнгын хороогоор хэлэлцсэн асуудлын талаар тайлангаа мэдээллээ. Хуульзүйн байнгын хороо  хаврын чуулганы хугацаанд нийтдээ 19 удаа хуралдаж, 85 асуудлыг хэлэлцсэн байна. Тус байнгын хороо бие даасан 6 хуулийн төслийг хэлэлцэн УИХ-аар батлуулжээ.  Тодруулбал,

 

Захиргааны ерөнхий хууль батлагдсанаар захиргааны байгууллагын үйл ажиллагаа  хуулийн зохицуулалтад орж, нэгдсэн стандарт, жишигтэй болох, захиргааны байгууллагыг нээлттэй, ил тод, хариуцлагатай болгох ач холбогдолтой аж.  Энэ хууль батлагдсанаар Монгол Улс Азидаа Захиргааны ерөнхий хуультай хоёр дахь орон болж байгаа юм.

 

Шүүх  байгуулах тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх, шүүхийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс шинэчлэн баталсан байна.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байлдын тухай хуулийг ирэх 9дүгээр сарын нэгнээс мөрдөж эхэлнэ. Энэ хууль батлагдсанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг олгох сургалтыг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын үндсэн хөтөлбөрт тусгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих, эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар тусгажээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 384 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасах, дээрх үйлдлийг давтвал 30 хоног баривчилж, жолооны эрхийг 3 жил хүртэл хугацаагаар хасахаар болжээ.

 

Тус байнгын хорооны дарга Д.Ганбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуулта хариулсан юм.

 

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэхдээ судалгаа явуулсан уу. Одоогоор нийт эдийн засгийн хичнээн хувь нь далд байгаа юм бол?

 

-Нийт эдийн засгийн 20-30 хувь нь далд эдийн засаг байна гэсэн судалгаа бий. Энэ хуулийг баталснаар далд байгаа мөнгийг ил болгоно гэж тооцож байгаа. Мөн аж ахуйн нэгжийн байгууллага янз бүрийн дарамтад байна гэдэг. Гадаадынхан манай улсыг шорон улс болчихлоо гэж байгаа. Аж ахуй нэгж дээр эрүү үүсгэдэг. Зоригтой хүмүүс л Монголд хөрөнгө оруулна гэж байгаа. Энэ байдлыг хууль батлагдсанаар хална гэж ойлгож болно.

 

-Хаврын чуулганы хугацаанд танай байнгын хороо гишүүдийн ирц дутуу байхад хуралдаж, хуулийн төсөл хэлэлцсэн гэх шүүмжлэлд өртсөн. Энэ талаар?

 

-Хэлэлцэж байгаа асуудалд зарим гишүүд санал нийлэхгүй байж болно. Тэд  горимын санал гаргасан бол цөөнх болж байгаа юм. Анх хурал эхлэхэд байсан ирцээр хуралдаан цааш  үргэлжилдэг.

 

-Гэхдээ хуралдааны явцад ирц бүртгэх самбар дээр 41.2 хувьтай үргэлжилж байсан. Бүртгүүлсэн ч картаа сугалсан гишүүд ирцэнд хамаардаг уу?

 

-Хурлын анхны ирцийн бүртгэлээр л явдаг. Санал  хураалгасны дараа картаа сугалж болохгүй. Хурал хаяж гараад байвал улс орны ажил урагшлахгүй.

 

-Танай байнгын хорооны гишүүд хуульч мэргэжилгүй хүнээр даргалуулж байна. Байнгын хорооноосоо гарлаа гэж байсан. Та үүнтэй санал нийлэх үү?

 

-УИХ бол хууль тогтоох Манай гишүүд байнгын хорооноосоо гараагүй. Эд чинь улстөрчид шүү дээ. Улстөр л хийж байгаа хэрэг. Би МУИС-ийн Хуулийн ангиа төгссөн хүн хуульч биш үү.

 

-Та байнгын хорооноос гарна гэсэн  гишүүдтэй ярилцаж, ойлголцсон уу?

 

-Ойлголцол байх аа. Энэ бол асуудал биш.

 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
МОНГОЛ:
Энэ бүхэн чинь 2016 оны сонгуулийн бэлтгэл. Саналыг луйвардаад, ард түмэн дургүйцэхээр нь ШУУД Л ШОРОНД
2015-07-21
Монголчууд:
АН-ыхан бүгд нусан таглаа,баасны өтнүүд Ардчилалыг булшилаад хятад маягийн дарангуйлал руу шилжих замдаа орчихсон.Улсын төсвийн мөнгийг хэдэн тэрбумаар нь идээд,дээрээс нь бонд босгож олсон мөнгийг хувааж идээд ЭЗ-ийг дампууруулж өрөнд оруулсан муу чацгануудыг бүгдийг нь Монгол улсын нэрийн өмнөөс буудаж албал таарна.
2015-07-17
ЗОЧИН:
ЧИ ЯАЖ ТӨГССӨН БЭ АРЫН ХААЛГА ӨМНӨӨС ЧИНЬ ИЧИЖ БАЙНА БАЯНХОНГОРЫН ХӨӨРХӨН ТИЙМ ЭЭ
2015-07-17
зочин:
АН-ын төрийн албан хаагчид гэж инээдтэй юмнууд байдгийн, их хурлын гишүүд нь хүртэл донгио юмнууд байх юм аа, ийм дээ ч улс орныг удирдаж чадахгүй унагааж байгаа юм даа
2015-07-17
Зочин:
Энэ ардчилсан намд ганбатаас өөр өөдтэй дарга хийх хүн алга уу
2015-07-17