Олимпод оролцох багт хувцас гардууллаа
2015-07-17

Гэрэл зургийг MPA.MN

Дэлхийн ур  чадварын олимпод ирэх наймдугаар сарын 11-16-нд Бразилийн Сан Паула хотод болно. Энэхүү олимпод оролцох багт хувцас гардуулах арга хэмжээ өнөөдөр Хөдөлмөрийн яаманд боллоо. Дэлхийн ур чадварын олимпод оролцох Монголын багийнхны хувцсыг "Говь" компани урласан юм.

 

Энэхүү олимпод манай улсын барилгын салбараас анх удаа хавтанцар наагч, өрөг угсрагч, барилгын цахилгаанчин төрлүүдэд өрсөлдөх юм.  Хатанцар наагч ангилалд Дархан-Уул аймгийн 2015 оны төгсөгч Б.Мөнгөншагай, Өрөг угсрагч ангилалд Политехникийн коллежийн оюутан Ж.Энхчимэг, Барилгын цахилгаанчин ангилалд П.Галбадрах нар оролцох юм.

 

Олимпод оролцох багийг үдэх албан ёсны үйл ажиллагаа ирэх даваа гаригт болно. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэдэнд Бразилийн тэнгэрт мандуулах Монгол Улсынхаа далбааг гардуулах юм байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ta buhend amjilt husie.
2015-07-17