“Замын-Үүд” чөлөөт бүсэд газар эзэмшмээр байна уу
2015-07-17

“Замын-Үүд” чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн сонгон шалгаруулалт эхэлжээ. Ингэхдээ Чөлөөт бүсийн 3, 4, 5 дугаар хэсэгт сонгон шалгаруулалт зарлаж буй аж.

 


“Замын-Үүд” чөлөөт бүсийн 3,4,5-р хэсгийн нийт 35.39 га газрыг Агуулах, ложистикийн зориулалтаар
“Замын-Үүд” чөлөөт бүсийн 4-р хэсгийн нийт 7.61 га газрыг Үйлдвэрийн зориулалтаар
“Замын-Үүд” чөлөөт бүсийн 3-р хэсгийн нийт 10.47 га газрыг Худалдаа бизнесийн зориулалтаар
“Замын-Үүд” чөлөөт бүсийн 3-р хэсгийн нийт 3.52 га газрыг Үйлчилгээ, амралтын зориулалтаар
“Замын-Үүд” чөлөөт бүсийн 4-р хэсгийн нийт 3.73 га газрыг Олон улсын ажил хэргийн зориулалтаар ашиглуулж, эзэмшүүлэх юм байна.


Сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 23-ны өдрийн 12.00 цаг хүртэл “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд хүлээн авах аж.

 

В.Бат


 

Shuud.mn
Сонин хачин