Монголчуудын итгэл ба эргэлзээ
2015-07-18

Одоогоос жил орчмыг өмнө Хятадын junshi.xilu.com вэб сайтад тавигдсан өгүүллийг манай зарим сайт бүрэн эхээр нь орчуулан гаргаж байсан. Геополитикийн өгөгдөл болон эдүгээ хүртэлх Монголын талаарх хоёр их гүрний амбиц, үл ойшоолтыг тойрч бөөрөнхийлөхгүй ил шулуун өгүүлэнгээ бодит байдлыг хүлээн зөвшөөрүүлэх санааг нягт холбон зангидсан энэ нийтлэлийг олон нийт анхааралтай уншсан. Цаг хугацааны хувьд хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалын өмнө энэ нийтлэл гарч байлаа.  

 

Товч нэгтгэн харвал биднийг Хятад ч, Орос ч залгих гээгүй. Харин гурван талт эрх ашгаар Монголыг хөгжүүлэх гээд байна гэж энэ нийтлэлийг бичигч онцолж байлаа. Дэлхий нийтийн анхааралд ороод байгаа айлчлалаар тайлагдах зарим гогцооны учиг хэрхэн хөвөрч задрахыг ч тодорхой үндэслэлээр дэлгэрэнгүй гаргаж тавьсан байв.

 

Нийтлэл бичигчийн үзэж байгаар Монгол нь Европ, Америк, Японы нөлөө орохоос “найдвартай” урьдчилан сэргийлэгдсэн, Хятад, Оросын хувьд сэтгэл амар харж суух нэг эрчим хүчний бааз байх. Цэргийн ч юм уу, хуучны ярьдгаар түүхий эдийн бааз биш “Эрчим хүчний бааз” болно гэж бичсэн тухай миний бие онцолж байсан.  Энэ бодлого цааш хэрхэн хэрэгжиж үүнээс манай улс юутай үлдэх үү гэдэг хүлээлт үндсэндээ нэг жил орчим үргэлжилсэн. Хоёр толгой ярьдаг шигээ Монголын нутгаар дайруулан нефтийн хоолой тавих уу, газ хоолой явуулах уу. Энэ нь  манайд ашигтайгаар шийдэгдэх үү гэсэн яриа  олон нийтийн дунд өрнөх болсон.

 

Энэ хугацаанд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын хоёр ч удаа дээд түвшиний уулзалтыг зохион байгууллаа. Уулзалт бүрт ямар нэг ахиц гарч буй нь тодорхой. Том гүрнүүдийн тооцоололд манайх шиг жижиг улс эрх ашгаа 100 хувь хадгалж байх гэдэг амар биш. Ямартай ч хамгийн сүүлийн уулзалт буюу Уфа хотын /ШХАБ/-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанаар  Монгол, Орос, Хятадыг холбосон эдийн засгийн коридор байгуулах судалгааг эхлүүлэх шийдэлд хүрсэн талаар мэдээлэгдлээ. Дээр өгүүлэгдсэн Монгол нь хоёр хөшийнхөө эрчим хүчний бааз байх санаа энэ удаад “коридор” болж нарийссан байна. Эндээс хоёр сарын дараа ажлын хэсгүүд ажиллаж, Монголын нутгаар дайруулан нефтийн хоолой тавих уу, газ хоолой явуулах уу. Цахилгаан дамжуулах хоолой татах уу, хос төмөр зам тавибал харилцан ашигтай байж чадах уу. Энэ бүхнийг нарийвчлах судалгааны ажил эхлэнэ гэж байна. Судлах гэдгийн цаана зарим нэг тулгалт орж ирэхийг ч үгүйсгэж тойрч бултах хэрэггүй юм. Маш холын зураглалтай хөдөлгөж байгаа Путин, Си Зиньпин нарын нүүдэлд Монголын эрх ашиг хол хаягдаагүй ч нэн тэргүүний байр суурь байж чадахгүй ч бид ойлгож байх ёстой.  

 

Жилийн өмнө  Хятадын нийтлэлчийн хэлсэнчлэн Монголыг  Хятад ч, Орос ч залгих гээгүй. Харин гурван талт эрх ашгаар Монголыг хөгжүүлэх гээд байна гэж бичсэнийг барьж харвал Уфа- гийн уулзалтаар тавигдсан энэхүү “эдийн засгийн коридор” нь нэг юм дуулгаж бодит ажил болж болохоор байгаа юм.  

 

Жилийн өмнө Орос Хятадын тэргүүн нарын Монголд хийсэн айлчлалыг “Монголын эргэлзээг арилгах нь энэ удаагийн уулзалтын гол сэдэв байна” тодорхойлон бичиж байлаа. Энэ зорилго ямар нэг хэмжээгээр биеллээ олж Монголчуудын хоёр том хөршдөө эргэлзэх сэтгэлгээнд эерэг гэж болох өөрчлөлт гарсан гэж болно. Харин тэрхүү айлчлалаар яригдсан Монголыг минь дундаа хийгээд хөгжүүлэх бодлого хэрхэн яаж хэрэгжихийг харах хүлээлт нь эргээд эргэлзээ болох нь тун амархан гэдэг нь харагдаж байна. Саяхан ТВ-9 телевизийн гадаад мэдээний тоймчийн гаргасан дээд хэмжээний уулзалт хийгээд түүний  тусгалын талаарх дүгнэлтэд олон нийт хэрхэн хандаж өдөөгдөж байгаагаас хоёр хөршдөө эргэлзэх бидний цусны юм тийм амар алга болчихгүйг харуулж байна.

 

Мах гурил солилцох төдий бус дэлхийн эх газрын эдийн засгийн төвлөрөл шинэ урсгал бий болгох том төслөөс бид хожоод гарах хүлээлт ганц жил байтугай л хугацаагаар үргэлжлэх байх. Дэлхийн хүндийн төвийг эргүүлэх гэж оролдож байгаа хоёр томын дунд байгаа Монгол улс одоогоор ашигтай байрлалд байгаа л харагдана. Гэхдээ бид улстөрийн хүрээнд гадаад бодлого нь нэгдмэл, дотооддоо эв түнжинтэй байх нь энэхүү зөв эхлэлээ цаашид хадгалах  нэг суурь болох байх.

 

П.Баяр

 

   

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
АН-аас хурдан салахгүй бол, улс орны ирээдүй, үр хүүхдийн маань ирээдүй хэцүү болох байх, АН-ын удирдлагууд гэж хятадуудад бөхөлзсөн улсууд, хотын даргаасаа авахуулаад,
2015-07-20
Bosoo:
TV9 Enkhbayriin ard tumniig dandaa tur luu nulimuulaj baidag televiz shdee.Uuriiguu dandaa magtan duuluulaj busadiin hiisen ajiliig harluulah iim l ajil hiideg TV
2015-07-20
Зочин:
delxiig ediin zasagaaraa ezelchixsen baixad,, ezlegdeegui uls bna uu ene delxii deer,,, delxiin bux uls xujaagaas shaltgaalj bna sh dee..
2015-07-19
Зочин:
АН-ын үед Оросоос улам холдож, Хятад руу улам ойртох байна. Хужаа гаралтай удирдагч нар сансандаа хүрч байна
2015-07-19
Зочин:
Монгол ойлгомжгүй энэ тэнэг зангаа болиочээ. Итгэвэл итгэсэн шиг итгэж , ямарваа асуудалд шударга ил байх л ёстой. Ингэвэл яачих бол, энэ хоёр манайхыг залгичих боловуу, хамтрах уу болих уу шаал тэнэг юм. Энэ хоёр улс Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдлыг хүндэтгэнэ. Дахин хэлье айх хэрэггүй гээд байхад л манайхан өөдөөс нь тэнэг дүф харцаар сөлийгөөд байх юм. Эн тэрүүн хоёр хөрштэйгээ л бүх зүйлээ хамтарч байж л Монгол хөгжинө. Хүний Сайхан зангаас хүн айдаг болохоос Муухай зангаас хүн айдаггүй шүү дээ
2015-07-19
Зочин:
tegeed odoo yabal deer geed baigaa yum, yamar neg yum xiixeer ni ter ni buruu bna enen ni ch buruu bna l gex yum daaa,, odoo bolimoor yum shuumjileed l baibal bid uragsh yabaxgui,, suuldeee bur nudee irmesen ch gex shig, ,, neg irmeed nogoo ni irmuuleeed baix xemjeenii setgex yum daaa, xar zax deer baigaa yum shig,, jaaxan ch gesen oorsdodoo itgeltei baij surmaar yum,
2015-07-19
Зочин:
Элбэгээ ерөнхийлөгч явж ирсэн ажлаа ард түмэндээ тодорхой тайлагнах байлгүй дээ?
2015-07-18
Зочин:
saituudaar gantulga gedeg humii tailbaraar ihel shuugih ymdaa toimch hiij bga hunel gehed bidnii arhinii shireenii yridag sedev shig ymaar ard tumend tailbar hiigeed suuj baih ymdaa bid chinitusgaar mongol ulsiin irged bizdee
2015-07-18
Гончиг:
Путин 3 улсын хэлэлцээн дээр Энэ өдрөөс хойш Монголын асуудлыг Хятадаар дамжуулж шийдэх болно. Энэ уулзалтыг санаачлагч нь Элбэгдорж шүү гэж хэлсэн гэсэн яриа гарсан байна Энэ үнэн бол яанаа Монголчуудаа?
2015-07-18
Гончиг:
Путин 3 улсын хэлэлцээн дээр Энэ өдрөөс хойш Монголын асуудлыг Хятадаар дамжуулж шийдэх болно. Энэ уулзалтыг санаачлагч нь Элбэгдорж шүү гэж хэлсэн гэсэн яриа гарсан байна Энэ үнэн бол яанаа Монголчуудаа?
2015-07-18
sss:
мэдэхгүй юмдаа. үнэхээр л улсаа хөгжүүлмээр байгаа юм бол том орд газаруудаа, байгалийн нөөц баялагуудаа бусдад зүгээр өгөөд байх ямар хэрэг байна? хүн бүхэн мэднэ! хэдхэн хүн, тэр хэдэн хүнийг тойрсон бөгс долоогчид бол үнэхээр хагартлаа баяжсан!
2015-07-18