”Сэтгүүлчийг сулла” цуглаан Чингисийн талбайд болно
2015-07-20

Гэрэл зургийг MPA.MN

info.mn сайтын сэтгүүлч, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн С.Баттулгыг суллахыг шаардаж, Монголын Сэтгүүлчдийн эвлэл, Монголын Телевизүүдийн холбоо, Монголын Сайтын холбоо, "Глоб Интернешнл" ТББ, ахмад сэтгүүлчдийн төлөөлөл болон сэтгүүлчдийн төлөөлөл  хэвлэлийн хурал хийсэн. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна талбайд тайван жагсаал хийсэн билээ. Тэгвэл сэтгүүлчид өнөөдөр "Сэтгүүлчийг сулла" чимээгүй цуглааныг 12:00 цагт Чингисийн талбайд хийнэ.

 

Тэд улсын баяр наадмын өмнө буюу долдугаар сарын 9-нд Эрүүгийн нэгдүгээр шүүхийн шүүгч Л.Батжаргал нь сэтгүүлч С.Баттулгыг зарим хүмүүсийн хамт хорих шийдвэр гаргаж, цагдан хорих 461 анги руу ачсан юм. Энэ шийдвэр нь хууль зөрчсөн гэж сэтгүүлчдийн төлөөлөл үзэж байгаад бөгөөд шүүгчийг шийдвэрээ эргэн харж, сэтгүүлчийг суллахыг шаардаж буй юм.

Shuud.mn
Сонин хачин
Багшийн заавраар:
УЖг нь сэтгүлч хүн хүн гүжирдэж болохгүй ээ. Монголд болно яагаад гавал тэднийг хөхүүлэн дэмжигч нь ерөнхийлөгч . Бас зөвлөх нь ш дээ гээд бодчих оо
2018-07-30
unen:
xuuliig xundelex xeregtei,, setguulch xun gexeer busadiig gujirdej boloxgui ,, tegeed ch xeniix ni buruu notlogdoogui baixad dunduur ni ordog buruu shuu dee,,
2015-07-20
zochin:
Umguulugchid n xuraldaa irexgyi t1 xyn xuurch bga yum shig eeljleed shaltag xelj xoishluulaad bga yum chin argagyishde.suult ntr gej demiirch bxiin orond zugtaaagaad bga umguulugchdii n olj xurald n suulgaj xergiig n xurdan siidyylex xeregteishde.naad setgyylch chin buruutai ygyig n shyyx xural l shiidneshde
2015-07-20