Канцлерийг заналхийлжээ
2015-07-20

Германы Канцлер Ангила Меркел өнгөрсөн баасан гаригт “EU” телевизийн “Дүрвэгсэд” нэвтрүүлэгт оролцсон билээ. Энэхүү нэвтрүүлэгт Германд ажиллаж, амьдарч буй Ойрхи Дорнодоос ирсэн цагаачид оролцсон юм. Нэвтрүүлгийн үеэр Палестин улсаас ирсэн 14 настай Рим Сахуэл гэх оролцогч Канцлерээс аав, ээждээ орогнол олгохыг хүссэн ч татгалзсан хариу авчээ. Канцлер “Цагаачид Германд үлдэх эсэхийг би шийдвэрлэдэггүй. Тусдаа шийдвэр гаргадаг байгууллага гэж бий” хэмээн хатуухан мэдэгдэх үед охин уйлсан билээ. Нэвтрүүлэг шууд цацагдаж байсан тул энэ үеэр нийтдээ 120 мянга гаруй үзэгч нэвтрүүлгийг үзэж байжээ. Канцлер “хууль бол хууль байх ёстой” хэмээн мэдэгдснээс болж иргэдийнхээ дургүйцлийг хүргэсэн аж.

 

Твиттер, инстаграм болон олон нийтийн сүлжээний тусламжтай хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж, хөөрхий охины гэр бүлд орогнол олгохыг шаардсан байна. Мөн Канцлерийг энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй бол амь насанд нь заналхийлэх болно хэмээн сүрдүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Германы Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан санаатайгаар жагсаал, цуглаанд өдөөн турхирах, амь насанд нь заналхийлэх гэх мэт ёс зүйгүй сэтгэгдэлүүдийг устгаж, блок хийж эхэлжээ. Интернэт хэрэглэгчдийн 30 хувь нь Римийн гэр бүлд орогнол олгохыг Канцлерээс шаардсан байна.

 

Рим охины аав, ээжид энэ сарын дотор Германыг орхин гарахыг шаардаад байгаа гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зөв штэ. Хуль бол хууль. Эсэргүүцээд байгаа хүмүүс нь мэдээж цагаачлаад суурьшсан хүмүүс.
2015-07-20
Зочин:
Канцлер “Цагаачид Германд үлдэх эсэхийг би шийдвэрлэдэггүй. Тусдаа шийдвэр гаргадаг байгууллага гэж бий” хэмээн хатуухан мэдэгдeed “хууль бол хууль байх ёстой” хэмээн мэдэгдсэн ni zov baina.
2015-07-20
Зочин:
Зөв штэ. Хуль бол хууль. Эсэргүүцээд байгаа хүмүүс нь мэдээж цагаачлаад суурьшсан хүмүүс.