Пол Жоржийн ирэх улирлын зорилго
2015-07-20

Жилийн өмнө л Пол Жоржийн сагсан бөмбөгийн замнал гэрэлтэж байлаа. АНУ-ын шигшээ багийн үзүүлэх тоглолт болох хүртэл түүнийг одоо цаг үеийн хамгийн шилдгүүдийн тоонд зүй ёсоор нэрлэж, аварга авах боломжтой хэмээн Индиана Пэйсирсийг тодорхойлж байв.

 

Гэхдээ ирэх улиралд Полж Жорж бэртлээ бүрэн эдгээгээд талбайд гарна. Тиймээс зорилго биелүүлэх боломж нь дахин олдоно гэсэн үг. Харин түүний зорилго юу бол?

Найк брендийн сурталчилгааны ажлаар Пол Жорж Хятадад яваа юм. Тэрбээр фенүүдтэй уулзах үеэр зорилгынхоо талаар :

 

“NBA-д драфтлагдан орсоны дараа би сэлгээ байсан. Тиймээс би гарааны тоглогч, дараа нь бүх одод тоглогч болохыг эрмэлзэж байсан. Одоо бол миний зорилго үнэ цэнэтэй тоглогч болох. Энэ жил ч дээрхи маань зорилго өөрчлөгдөхгүй” гэжээ.

 

Пол Жоржийн шагналд өрсөлдөхүйц хэмжээнд дахин тоглохыг харвал гайхалтай байх болно. Гэхдээ бодитоор харвал 50+ дээш хожил авч, бүсээ тэргүүлсэн багийн лидер тоглогч энэ шагналд өрсөлддөг. Индиана Пэйсирс багийн бүрэлдэхүүн ийм амжилт үзүүлэхэд хэцүү.

Хэдийгээр тэд Монта Эллисийг авч хурдтай тоглолтыг үзүүлэхээр бэлдэж байгаа боловч элит түвшний баг биш гэдэг нь тодорхой юм.

 

 

 

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин