Улсын начин Р.Пүрэвдагва түрүүлэв
2015-07-20

Архангай аймгийн Эрдэнэмандал сум үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн наадам өнгөрөгч өдрүүдэд боллоо.

 

Тэгвэл ойн хүчит бөхийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглосноос Архангай аймгийн Булган сумын харьяат Алдар спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээ, "Хера холдинг"  компаний бөх улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва түрүүлж, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын хаъяат улсын харцага Л.Пүрэвжав үзүүрлэжээ.

 

Дашрамд дуулгахад, Архангай аймгийн Эрдэнэмандал сум үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан тус сумыг өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн  одонгоор шагнасан юм.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Sum jalga dovhonoor l ergeld.ulsad bol 5s deesh ahih bish.unahaaraa uurtai sonin garaa
2015-07-21
Зочин:
shal utgagui yum ulsiin tsoliig huraaj, sumiin abarga tsol ug.
2015-07-20
Зочин:
сайн бөх.ховдын нэг компани жаахан хийморийг нь дарсан.тэрнээс өдийд түрүүлчих бөх л дөө.тэд нартай харьцаж ер болохгүй.зөөлөн алгадаж хамрын цусыг нь гаргавал хараал харьдаг
2015-07-20
Dorj:
Mash saihan naadam bolson. Bayar hurgie
2015-07-20
Zochin:
Purevdagva , Purevsuren 2 iin hen ni ch sum , aimag baitugai ulsad turuuleh boh chuud shuu !
2015-07-20
улсын начин:
Улсын начин суманд түрүүлэв. жаахан тиймэрхүү байгаа биз.
2015-07-20
Зочин бөх:
Пөөх энэ сумаас чинь удахгүй улсын аврага арсмлан төрөх нь ээ. олон ащсайхан авраг арслан заанууд очсон байна шдээ. Сумын ой гэхэд сайхан юмаа. Ард олондоо олон сайхан бөхчүүдийг дэргэдээс нь харуулаад
2015-07-20
Zochin:
Purevdagva , Purevsuren 2 iin hen ni ch sum , aimag baitugai ulsad turuuleh boh chuud shuu !