Монголын уран бүтээл шилмэл бүтээлийн үзэсгэлэнд оролцоно
2015-07-21

Ирэх наймдугаар сард зохион байгуулагдах Бүх Хятадын урлагийн сургууль төгсөгчдийн шилмэл бүтээлийн үзэсгэлэнд Цинхуа Их сургуулийг керамик дизайны салбарыг төгссөн шинэхэн уран бүтээлч О.Онон “Үсгэн мэдрэмж” бүтээлээрээ оролцохоор болжээ.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнгөрсөн 6 дугаар сарын 24-нөөс 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд Цинхуа их сургуулийн урлагийн салбар төгсөгчдийн уран бүтээлийн үзэсгэлэн болжээ.

 

Үзэсгэлэнд 182 оюутны 300 гаруй уран бүтээл тавигдсанаас оюутан О.Ононгийн нэртэй Монгол нутгийн чулууны байгалийн өнгө, монгол бичигийн уран хэлбэрээр монгол нутгийн эртний эдлэлийг харуулахыг зорьсон “Үсгэн мэдрэмж” бүтээл үзэгчдээс өндөр үнэлгээ авч Бүх Хятадын урлагийн сургууль төгсөгчдийн шилмэл бүтээлийн үзэсгэлэнд оролцох урилгыг ийнхүү авсан байна.

 


100 гаруй жилийн түүхтэй БНХАУ-ын тэргүүлэх Цинхуа их сургууль Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад тэргүүлэх байр суурийг эзэлдэг юм.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин