Бурхан багшид сүсэглэсэн өдөр
2015-07-21

Гэрэл зургийг MPA.MN

 

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн их дүйчин өдрийг сүсэгтэн олонтой тэмдэглэн өнгөрүүлэв.  Жил бүрийн зуны адаг сарын шинийн дөрвөнд тохиодог бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн энэ өдөрт зориулсан арга хэмжээг Жавзандамба хутагт төв, Таны буян даган баясая төв, Цаг цагийн хүрдэн төв, Гурван эрдэнэ сүсэгтний холбоо хамтран зохион байгуулав.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Их дүйчин өдрийг тохиолдуулан Есдүгээр богдын сойвон лам байсан Одсүрэн ренбүүчигээс сүсэгтэн олонд зориулж нэг өдрийн буяныг тэтгэх, нүглийг ариусгах бацаг сахил хүртээлээ.  Мөн Бурхан багшид цэцгэн тахил, хадган тахил, усан тахил өргөв. Үүнээс гадна маани хөгжөөж, дээдийн номыг сүсэгтэн олон даган уншиж, сүсэглэв.

 

Бурхан багшийн дүйчин өдөр жилд дөрөв тохиодог. Тодруулбал:

  • Хаврын тэргүүн сарын шинийн 1- 15 хүртэлх нь Бурхан багшийн тэрсүүдийн багш нарыг номхотгосон өдөр тохиодог.

 

  • Зуны эхэн сарын шинийн 15 бол Бурхан багшийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгыг олсон, нирваан дүрийг олсон гурван дүйчин давхацдаг их дүйчин өдөр.

 

  • Зуны сүүл сарын шинийн дөрвөнд бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн дүйчин өдөр тохиодог.

 

  • Хаврын адаг сарын 22-нд Бурхан багш эхийн ачийг хариулсан өдөр тохиодог.

 

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин