Ч.Сайханбилэгийн нүүдэл
2015-07-21

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газрыг, эсвээс зарим сайдыг нь огцруулах явган яриа байгуулагдсан цагаас нь цухалзсаар хагас жилийн дараа буюу хаврын чуулганы хугацаанд бараг биеллээ олж, хэрэгжүүлэх асуудлын жагсаалтад багтах шахав. Хэдийгээр хавар, намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй ч улс төрийн тохироо ээлжит бус чуулган зарлуулж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд онцлогдлоо. Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг дэнжигнүүлэх асуудлыг аль нэг хамтарсан нам бус, урьж залсан эрх баригч нам нь парламентын бүлэгтээ үүрэг болгосноороо онцлогтой. Үүн дотроо хамтарсан Засгийн гол хүчнийг татан буулгахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт нам нь даалгасан.

 

Өнгөрсөн хагас жилийн хугацаанд Засгийн газрын тэргүүн танхимын бүрэлдэхүүнээ бүтнээр нь авч явах, шуудайд чихсэн үхрийн эвэр шиг улс төрийн хүчнүүдийн эе эвийг хичээн сахиулж ирлээ. Гэхдээ Ерөнхий сайдад хамтарсан улс төрийн хүчнүүдийн эв түнжинг сахиулахаас илүүтэй өөрийн намын дотоод асуудлыг эвлэрүүлэх зохицуулах нь юу юунаас хэцүү даваа байсныг АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр, түүний дараах улс төрийн үйл явц харууллаа.

 

Засгийн газрын бодлого, зорилтоо эдийн засгаас өөр зүйлд үл хамааруулан улс төртэй хутгалдуулан хир халдаахгүйгээр зоригтой тунхагласан Ерөнхий сайд бол Ч.Сайханбилэг. Засгийг удирдах түүний үед эдийн засаг хүндрэх байтугай хямарч, дампуурлын ирмэгт ирсэн байсан. Харин өнгөрсөн хугацаан улс төрийн хатгаас, хадаасанд байнга өртөж байсан хэдий ч шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг болоод түүний танхим хөөрсөн төсөв санхүүг газарт буулгах, эдийн засгийг бодит нөхцөлд аваачих бодлогыг зориглон хэрэгжүүлснээрээ өмнөх Ерөнхий сайдуудаас онцлогтой.

 

Шийдлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа хамгийн түрүүн энэ оны төсөвт таналт хийж, он дамжин хэрэгжээгүй ирсэн бүтээн байгуулалт, төсвийн үрэлгэн зардал, нийгмийн халамж үйлчилгээний зарим хөнгөлөлтийг танаж, төрийн үйлчилгээний зардлыг багасган хэмнэлт хийж, төсвийг танасан. Хэдийгээр энэ таналт, хэмнэлт төсвийг бодит хөрсөн дээр нь аваачаагүй ч хөөсийг нь дарж чадсаныг эдийн засагчид сайшаадаг.

 

Улс орны нийгэм, эдийн засгийг сэргээхтэй холбоотой Татварын, Эдийн засгийн ил тод байдлын тухай зэрэг хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьсан хэдий ч зарим нь өнөөг хүртэл батлагдаагүй байгаа. Мэдээж гүйцэтгэх засаглалын өргөн барьсан хуулийн төсөл бүрийг хэдэн талаас нь хянан хэлэлцэх нь УИХ-ын үүрэг.

 

Ерөнхий сайд эдийн засгийн дотоод нөхцөл байдлаас илүүтэй гадаад орчинд хандсан үйл ажиллагааг илүүтэй чиглүүлж ирлээ. Эдийн засагт суурь, тулгуур нөлөө үзүүлэх гадаадын хөрөнгө оруулалтад анхаарч, биечлэн оролцсон. Хаврын чуулган эхлэх үед тэрбээр Тавантолгойн гэрээний төсөлд гарын үсэг зурахад бэлэн болсныг парламентад төдийгүй олон нийтэд шууд мэдээлсэн. Харамсалтай нь өнгөрсөн хаврын чуулганы “хэрүүлийн алим” нь уул уурхайн салбарт зонхилж, “Тавантолгой”, Гацууртын ордод төрийн хувь эзэмшлийг тогтоох тухай асуудал парламентаас дэмжлэг авалгүй буцлаа.

 

Гэхдээ Ерөнхий сайд их улс төржилтийн дундуур “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд АНЭУ-д айлчлах үеэрээ гарын үсэг зуруулчихсан. Ер нь энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурсан ч улс төржинө, зураагүй байсан ч улс төржинө, “Зэрэг нэмэхийн өмнө”-х шиг адилдаа адил. Цаашлаад Ерөнхий сайдын гадаад айлчлал гадаад худалдаа, эдийн засгийг сэргээж, хөрөнгө оруулагчдыг итгэлийг Монгол руу татахаар хичээж, огцруулах асуудлыг үл тоон зүтгэсэн нь түүний улс төржөөгүй имиж байлаа.

 

Засгийн газрын тэргүүнийх нь хувьд түүнд зарцуулах эрх бүхий хөрөнгө байгаагүй. Гэсэн хэдий ч 5 тэрбумыг дур мэдэн зарцуулах чекийг парламентаар батлуулсан экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг шиг иргэдийнхээ сагснаас өндгийг тансаг хэрэглээний рүү шилжүүлж, булаацалдсангүй.

 

Өнөөдөр  парламент  ирэх сарын 3-ны ээлжит бус чуулган зарлан, зарим сайд нарыг огцруулах асуудлыг хөндсөн. Харин Ч.Сайханбилэгийн танхим ажлыг цалгардуулалгүй, аймгийн ой, овооны тахилга, их хурд хэмээн наадмаас наадам дамжсан их найрын улирлыг Засгийн газрын хэмжээнд долдугаар сарын 30-наас цэглэж, намрын бэлтгэлдээ орохыг үүрэгдлээ.

 

Ер нь өнгөрсөн хагас жилийн хугацаанд шийдлийн Засгийн газрын тэргүүнд популизмын дайралт тасралтгүй ирсэн ч бага ярьж ихийг хийхээр, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын хэлснээр “эдийн засгийг хөл дээр нь тогтоож, Монголын Улсын нэр хүндийг гадаад орнуудад сэргээхийн төлөө зүтгэж ирсэн”-ийг харж болно. Ерөнхий сайдын айлчлалын үр дүн гарч, эдүгээ манай улс Энэтхэг, Араб, Япон улстай хөрөнгө оруулалт, худалдаа эдийн засгийн чиглэлд хамтран ажиллахаар гэрээ хэлэлцээрийг үзэглэн, эхнээсээ хэрэгжээд явж байгаа. 

 

Тиймээс ч Ч.Сайханбилэг Ерөнхий сайд замын дундаас зорилтоосоо хайсангүй, түүний улс төрийн нүүдэл нь эдийн засаг байлаа.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Amjilttai buteemjtei, guitsetgeltei ajillahiig l husye!
2015-07-30
Зочин:
Belsen yarisan n Hezee Bielefeld um ve??? Huleegeed l bna daa!!
2015-07-30
Irgen:
Ard tumen bid huleegeed l bna daa? Hezee neg Hellen yaisan n Bielefeld um Bol doo? geed l!!!Ard irgeddee yu bolood baigaagaa neg ch gelehgui um daa?
2015-07-30
зочин:
сайханбилэгийг ажлаа сайн хийлээ гэж зарим хүмүүс хорсож муу хэлэх юм.монгол хүний чанар хэтэрхий дор оржээ.
2015-07-22
Зочин:
Пиар
2015-07-21
дүр үзүүлэгч:
монголд ардчилал гэж байхгүй шүү дээ харин санаа л байгаа даанч сачий нь хүрэхгүй байна шинэ ардчилагчид гэж өөрсдийгөө нэрлэсэн харвардаар гоёсон ану-аар ивээн тэтгүүлсэн хүмүүс монголыг сайхан авч явна гэдэгт итгэхгүй байна ямар ч засаглал байсан ард түмнээ халамжилж хамгаалж эрхийг нь хүндэтгэж байж улс оршин тогтдог
2015-07-21
мш:
аль аль засгийн үед л ажиллаж амьдарч үзлээ. МАН-ынхан шиг ичгүүр сонжуургүй, ханаж цадахаа мэддэггүй, шуналын туламнуудыг үзсэнгүй.
2015-07-21
Зочин:
энэ хурдын рапид харш гэсэн зар ямар ядаргаатай юм бэ? хаа сайгүй л байж байхий. олигтой байр байсан бол аль түрүүн зарагдчих байсан биз. муудаа л одоо болтол зарагдахгүй, энд тэндгүй зарлаад яваад байгаам биш үү? ямар тэнэг нь мэдээ болгоны доор энэ зараа бичээд сууж байдаг байнаа
2015-07-21
зочин:
АН зайлаад өгөөсэй, улс оронд учруулсан хор хохирол чинь хангалттай, цаашид энэ нам улс орныг удирдвал бүүр унагаах гээд байна, мангарууд зайлаад өгөөсэй
2015-07-21
мш:
аль аль засгийн үед л ажиллаж амьдарч үзлээ. МАН-ынхан шиг ичгүүр сонжуургүй, ханаж цадахаа мэддэггүй, шуналын туламнуудыг үзсэнгүй.
дсаө:
наад хурдын зарыг устгаач энд тэндгүй нетээр хог шиг дүүрлээ
2015-07-21
hehe:
haha
2015-07-21