Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл гаргав
2015-07-21

Иран, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн АНУ, Их Британи Франц, БНХАУ, ОХУ болон Германы Гадаад хэргийн сайд нар буюу “P1+5” холбоо Австрийн Вена хотноо чуулж, Тегераны цөмийн хөтөлбөрийг зогсоох сүүлийн шатны гэрээг амжилттай байгуулсан билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд

 

"Нутаг дэвсгэрээ Цөмийн зэвсэггүй бүсээр зарласан улсын хувьд Цөмийн зэвсэгтэй таван гүрэн+1 болон Иран Улс хороондын түүхэн тохиролцоог Монгол Улс сайшааж байна.

 

Уг асуудлаар тохиролцсон Үйл ажиллагааны цогц төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, энэ нь цөмийн зэвсгийг хураах, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхэд төдийгүй бүс нутагт итгэлцэлийг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт Монгол улс найдаж байна" гэжээ.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин