Улаанбаатар
Хүний эрхийн хурлыг 20 саяар зохион байгуулна
2015-7-21

Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын Чуулганы (АНДЧ) ээлжит XX бага хурал ирэх сард манай улсад болно. Уг хурлыг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс зохион байгуулна.

 

Хуралд 20 гаруй орны 150 орчим төлөөлөгч оролцоно. Хурлын зохион байгуулалтын зардалд шаардагдах 20 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газрын хуралдаанаас Сангийн сайд Ж.Эрдэнэбатад  даалгав.

 

Манай улсын Хүний эрхийн үндэсний комисс 2015-2017 онд Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын Чуулганыг тэргүүлэх аж. Энэ нь Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдоход эерэгээр нөлөөлөх юм байна.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин