Жизель хөшөөтэй болно
2015-07-21

Бразилийн супермодель Жизель Бундхен өнөөдөр 35 нас хүрлээ. Тэрбээр 1999 оны дөрөвдүгээр сард загварын тайзнаа анх гарчээ. Анх “Valentino” брэндтэй гэрээ байгуулж, 2005-2010 он хүртэл “Victory secret’s”-ийн сахиусан тэнгэрээр ажиллажээ. Жизелийн жилийн орлого 147 сая ам.доллар бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард албан ёсоор загварын тайзаа орхисон юм. Тэрбээр загварын тайзаа орхисны дараагаас уран бүтээл, хувийн амьдралынхаа тухай өгүүлсэн “Би бол далавч” номоо бичиж эхэлсэн аж.

 

Жизель төрсөн өдрөө Рео де Женейро хотноо тэмдэглэж, фэнүүддээ номоо бэлэглэсэн байна. Тэрбээр фэнүүддээ хандан “Нас ахиж байгаа ч сэтгэлээр унахгүй байна. Хэрвээ энэ өдөр ганцаараа байсан бол их харамсах байсан байх. Үнэхээр их баярлалаа. Гайхалтай өдрийг бэлэглэсэн та бүхэнд баярлалаа. Одоо би явлаа. Гэр бүлээ санаж байна” гэж хэлжээ.

 

Фэнүүд нь Реогийн удирдлагуудад хандаж Бразилийн нэрийг олон улсад өргөсөн гавьяаг нь үнэлж Реогийн төв талбайд Жизелийн хүрэл хөшөөг сүндэрлүүлэхийг хүссэн байна. Энэхүү саналыг Рео хотын дарга хүлээн авсан хэмээн “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хөшөө энэ ондоо багтан хотын төвд байрлахаар болжээ.

 

“TMZ” сайтын мэдээлснээр “Жизельд нөхөр нь төрсөн өдрөөр нь 224 мянган ам.долларын үнэтэй алмаазан зүүлт бэлэглэсэн” гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин