Увсынхан С.Сүхбаатарын найруулгаар наадна
2015-07-22

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” баяр наадам долоодугаар сарын 23-25-нд зохион байгуулагдана. Тус баяр наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаа маргааш 09.00 цагаас эхэлнэ. Увс аймаг байгуулагдсаны түүхт ойн баяр наадмын нээлтийн ерөнхий найруулагчаар төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатар ажиллаж байна. Баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны урлаг соёлын арга хэмжээнд 1000 гаруй хүн оролцохоор бэлтгэлээ хийж байна.

Shuud.mn
Сонин хачин