Сэтгүүлчид сураггүй болжээ
2015-07-22

Испанийн “The Press Association (PA)” агентлагийн гурван сэтгүүлч Сири улсад сураггүй алга болсон тухай “www.france24.com” мэдээллээ. Испанийн Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр “Сэтгүүлчид өнгөрсөн сарын 21-нд гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярьсан. Энэ өдрөөс хойш холбоо тасарсан” гэжээ. Тэд Турк улсаар дамжин Сирийн Алеппо хотын ойролцоох бүсэд ажиллаж байжээ. Энэхүү бүс нутаг хэт даврагч “Аль-Кайда” бүлэглэлийн салбар “Жабхат ан-Нусра” бүлэглэлийн хяналтад байдаг аж. Тиймээс сэтгүүлчид хэт даврагчдад барьцаалагдсан байх магадлалтай гэнэ.

 

Сураггүй алга болоод буй сэтгүүлч Анхель Састре, Антонио Памплиега, Хосе Мануэль нар өмнө нь Ирак, Ливи зэрэг иргэний дайн дэгдсэн улсуудад ажиллаж, мэдээ, мэдээлэл бэлдэж байсан туршлагатай сэтгүүлчид аж. Анхель Састре, Хосе Мануэль нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш Сири улсаас сурвалжлага бэлдэж байжээ.

 

Өнгөрсөн онд л гэхэд исламын дайчид Их Британи, АНУ, Испанийн таван сэтгүүлчийн аминд хүрсэн билээ. НҮБ-ын байгууллагын судалгаагаар 2013-2014 онд Ойрхи Дорнодод сурвалжлага бэлдэж байсан 84 сэтгүүлч бусдын гарт амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин