Ханхүү хоёр нас хүрлээ
2015-07-22

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильямын ууган хүү Жорж Александр Луи өчигдөр хоёр нас хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хатан хааны гэр бүл ханхүүгийн төрсөн өдрийг Букингемийн ордонд тэмдэглэн өнгөрүүлжээ. Лондончууд ханхүүгийн төрсөн өдөрт зориулж 1000 ширхэг бөмбөлөг хөөргөсөн байна.

 

Уильям хүүтэйгээ авахуулсан зургаа твиттертээ байршуулаад “Миний хүү. Аав нь хүүдээ хайртай шүү. Төрсөн өдрийн баярын мэнд хүргье” гэж жиргэжээ. Гүнж Кейт Миддлтон хүүдээ төрсөн өдрийн бялуу хийж өгчээ. Тэрбээр өнгөрсөн сард хоёр дахь хүүхдээ төрүүлсэн бөгөөд бяцхан гүнж “Ахдаа хайртай шүү” гэж бичсэн футболк өмссөн гэж ордны ажилтан ярьжээ. Ханхүү Жорж нь хаан ширээг залгамжлах гурав дахь үеийн өв залгамжлагч юм. Хатан хааны дараа хаан ширээнд ханхүү Чарльз, Уильям суух билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин