Street View-д нэгдсэн 67 орны нэг нь Монгол
2015-07-22

Гэрэл зургийг MPA.MN

 

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг АНУ-ын Гүүгл компанийн Ази Номхон далай, Ойрхи дорнод, Африк, ОХУ-ын Засгийн газартай хамтран ажиллах асуудал эрхэлсэн захирал Сузен Пойнтер тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

 

Уулзалтаар Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэгч компаниудын нэг АНУ-ын “Гүүгл” компани Монгол Улстай хамтран ажиллаж буйд талархал илэрхийлж цаашид цахим ертөнцөөр дамжуулан дэлхий нийтэд таниулан түгээхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

 

Street View бол Google maps-ийн нэгэн чухал хэсэг бөгөөд дэлхийн  67 орон нэгджээ. Эндээс хэрэглэгчид онлайн байдлаар ойр хавийн гудамж талбай, орон нутгийн газрын зураглалаа  360 градусын панорам байдлаар үзэх боломжтой.

 

Одоогоор  Google-ийн Street View-ийн санд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойр, Сайншандын байдал, хот хоорондын үзэсгэлэнт байгаль зам харгуй, Монголын хөдөө нутгийн зураглалыг оруулаад буй аж.

 

Google maps дээрээс Street view зураглалыг харахын тулд хэрэглэгчид улбар шар өнгийн “Pegman”  гэсэн тэмдгийг газрын зургийн баруун доод хэсгээс зѳѳн, цэнхэр өнгөөр тодруулсан гудамжинд аваачин тухайн газрынхаа зураглалыг харах боломжтой юм.

 

https://www.google.com/maps/views/explore…

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Zarim gazaraas ny ichmeer yum bilee.
2015-07-22