Тарваган тахлаар хүүхэд нас баржээ
2015-07-22

Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Бумбатын Харцагат” нутагт амьдардаг 14 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлаар нас баржээ. Тэрбээр энэ сарын 15-нд халуурч, суганы булчирхай цочиж хөндүүрлэсэн, толгой хүчтэй өвдсөн шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсан ч энэ сарын 21-нд нас баржээ.

 

Одоогоор тус сумын төвд 6 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байна. ЗӨСҮТ-ийн баг газар дээр нь очиж, Аймгийн ЗӨСТ, ОБХ, БОЭТ, ЭМГ, Булган сумын онцгой комиссын баг бүрэлдэхүүнтэй хамтран яаралтай арга хэмжээг авч өвчтөнтэй хамт байсан хавьтлуудыг илрүүлэн тусгаарлаж, шаардлагатай үйл ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулан ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин