7.9 сая ам.долларын тусламжаар шугам сүлжээг шинэчилжээ
2015-07-23

Азийн хөгжлийн банкны 7.9 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар Сайншанд, Замын-Үүд сумдын цэвэр, бохир, дулааны төв магистрал инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилэх ажлыг “Эс Энд Ай” ХХК, “Хангилцаг” ХХК гүйцэтгэжээ. Мөн Сайншанд сумын “Сайншанд-II” суурьшлын бүсийг дулаанаар хангах зориулалт бүхий 8.4 мВт-ийн дулааны зуух барих ажлыг “Цагаан шүтээн” ХХК гүйцэтгэж, ашиглалтанд оруулсан байна.

 

Энэ төслийн үргэлжлэл болох Сайншанд сумын I багийн “Сайншанд-II” шинэ суурьшлын бүсэд 2 км хатуу хучилттай авто зам, Замын-Үүд суманд 1 км хатуу хучилттай авто зам барих ажлыг “Ди Вай Кэй Би” ХХК гүйцэтгэж байна.

 

Shuud.mn
Сонин хачин