Увс аймгийн Зүүнхангай сумын Баянгол багийн нутаг Баянголын эх өөдөө алт ухахаар завдсаныг сум орон нутгаас шуурхай арга хэмжээ зогсоожээ.
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга тус суманд ажиллаж, нутгийн иргэдтэй уулзсан байна. Уулзалтын үеэр тэрбээр "Хариуцлагагүй, орон нутагтай хамтран ажилладаггүй уул уурхайн компанийг дэмжихгүй. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Увс аймагт хамгийн их олгосон. Гэхдээ энэ нь газар нутгаа зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй ухуулна гэсэн үг биш. Төрийн бодлого бол эхлээд ямар ашигт малтмал, хаана, ямар хэмжээтэй байна гэдгээ тодорхой болгох. Нөөц нь тодорхой болсны дараа алийг нь хэрхэн ашиглахаа шийдвэрлэнэ" гэжээ.
Б.Дэжид
Уншиж байна |