Үхрийн цул махны үнэ 100 төгрөгөөр буурчээ
2015-07-23

Өчигдрийн байдлаар хонины ястай нэг килограмм мах дунджаар 6650 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8020 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.1 хувиар буюу 10 төгрөгөөр, үхрийн цул мах 1.0 хувиар буюу 100 төгрөгөөр буурчээ.

 

Нийслэлийн Статистикийн газрын энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7400 төгрөг, “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгийн үнэтэй байна.  Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.5 хувиар буюу 240 төгрөг, хонины цул мах 1.3 хувиар буюу 100 төгрөгөөр буурчээ. Хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8800 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Shuud.mn
Сонин хачин
100 төгрөг буурах...:
100 төгрөг буурхаар бидний амьдралд ямар нөлөө үзүүлэх вэ? Шал утгагүй юм.
2015-07-28
иргэн:
Монгол улс улсын иргэннээсээ хэдэн 10 дахин их малтай байж махныхаа үнийг боломжийн түвшинд барьж чадахгүй байна. Хотын захаар яваад үзхээр сэтгэл шимширмээр дүр зураг их байдагийг манай дээр байгаа хулгайчууд бас мэдэх л хэрэгтэй. Нохойны хоол гээд зарж байгаа гэдэс дотор. цувдай. юу ч үгүй шулсан хоосон ясыг авж хүнсэндээ хэрэглэж байгаа иргэд маш их байдаг. Зүгээр л ир ядуурчихсан ард түмэн. Хэдий болтол ядуу. хоногийн хоолоо л аргацаасан. үнэ цэнэгүй хүмүүс амьдрах вэ?
2015-07-28
зочин:
чи хэд хоносон махны үнэ харсан байх өө.
2015-07-23
худалч:
Худлаа судалгаа гаргаад байхын өчигдөр шонхор зах дээр үхрийн ясгүй цул мах 6500 төгрөг байна. Хонины мах гадаа талбайд 4500 дотор ороод ясгүй болохоороо 5500 байна. Яах ингэж хульхидаж худлаа ажил хийж сандал таглаж суудаг байнааа.
2015-07-23
зочин:
чи хэд хоносон махны үнэ харсан байх өө.