Асашёорюү аваргын асарт саатаарай
2015-07-23

2014 он. Өвөрхангай Хужирт сумын наадамМэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Давгадорж жиргээчдээ Хархорин дахь асартаа айраг уухыг урьжээ. Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Энэ тэнд зун цагаар тэнэж яваа жиргээчид байвал ирж айраг уугаарай. Хар хорин" хэмээн бичжээ.

 

Учир нь маргааш буюу энэ сарын 24-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн Даншиг наадам болох юм.

 

Уг наадамд их аварга маань хурдан шандаст хүлгээ сойж байгаа аж.

 

Дашрамд дуулгахад, их аварга Асашёорюү энэ Даншиг наадамд зодоглохоор бэлтгэж байгаа гэсэн шүү. 

 

Ямартаа ч, жиргээчид та бүхэн Аса аваргын асараар зочилж, айраг уугаад мордоорой.

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ эргүй одоо монгол бөхөөр барилдаад шалны алчуур хийх биз. Ийм хүн чин их сумогоос хөөгдөж хөгөө чирч ирхээс ч яхав.
2015-07-23
монгол бөхийн дэвжээ ариун байг:
зөв бич ирж гэж бичнэ дээр нь нэг юм нэмж хэлхэд монгол бөхийн дэвжээг битгий бузарла сумогоос зодог тайлж ирчихээд би их аварга хүн үндэсний бөхөөр барилдана гэхээр залуу бөх ч юм уу сум аймгийн цолтой гэж хэлүүлэх хэцүү шүү дээ гээд байсан хэлсэн дээ бай
2015-07-23
Baagii:
Arai goy baigaa biz dee tenegee
2015-07-23
KKKKKKKKKKKK:
YRISHIG L BNA
2015-07-23
Baagii:
Arai goy baigaa biz dee tenegee