Том Круз гэрлэхээр болжээ
2015-07-23

 

Холливуудын нэрт жүжигчин 53 настай Том Круз дөрөв дэх удаагаа гэрлэхээр болжээ. Тэрбээр энэ оноос 22 настай Эмила Томас гэх жүжигчин бүсгүйтэй болзох болсон бөгөөд хэдхэн сарын өмнөөс хамтран амьдрах болжээ. Том найз бүсгүйдээ энэ сарын 14-нд гэрлэх санал тавьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин эр өчигдөр “NBS”телевизийн “Extra”нэвтрүүлэгт урилгаар оролцжээ. Тэрбээр “Олон жил ганц бие явлаа. Эрх чөлөөний салхийг дэндүү удаан мэдэрлээ. Том гэдэг залуу эмэгтэй хүнгүйгээр амьдрах боломжгүй гэдгээ өдрөөс өдөрт мэдэж байна. Үнэхээр хөгжилтэй. Би өмнө нь нэг бус удаа гэр бүл зохиож байсан. Тэгсэн мөртлөө гэрлэлтээс залхахгүй юм” гэж хэлжээ. Хөтлөгч, жүжигчнээс “Таныг Томаст гэрлэх санал тавьсан гэх юм. Энэ үнэн үү? гэж асуухад “Тиймээ. Энэ үнэн. Үнэнийг хэлэхэд Томас, Кейти Холмстой тун адилхан харагддаг” гэж хариулжээ. Хуримын ёслол хэзээ зохион байгуулагдах нь тодорхойгүй байгаа ч Томас аль хэдийнэ хуримын даашинзаа худалдан авчээ. Томас инстаграмдаа хуримын даашинзныхаа зургийг байршуулаад “1,2,3” гэж бичжээ.

 

Том Круз 1980 онд “Master Teacher” кинонд хамтран тоглосон, жүжигчин Мими Рогестой хуримаа хийсэн юм. Тэд 1987 онд гэрлэлтээ цуцлуулсэн билээ. Тэрбээр хоёр дахь эхнэр, жүжигчин Николь Кидмантэй 1990-2001 оныг хүртэл амьдарч, 2002 онд гэрлэлтээ цуцлуулсан бол гурав дахь эхнэр, жүжигчин Кейти Холмстой 2007-2012 оныг хамт амьдарч, 2013 оны нэгдүгээр сард албан ёсоор салсан юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин