Хятадууд архивын техник хэрэгсэл гардуулан өглөө
2015-07-23

Гэрэл зургийг MPA.MN

 

Архивын ерөнхий газарт техник хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр болов. Арга хэмжээнд Архивын ерөнхий газрын удирдлагууд болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ян Чин Дон /Элчин зөвлөх/, Соёлын зөвлөх Ли Вэй, I нарийн бичгийн дарга Дэ Бө, Элчин сайдын зөвлөх Ван Чиан нар оролцлоо. БНХАУ-ын Төрийн архивын удирдах газраас мамнай улсын Архивын ерөнхий газарт цаас зүсэгч машин, гар аргаар ном дарагч машин, цаас зүсэгч гар машин, баримтын сканнер, хавтгай сканнер зэрэг архивын техник хэрэгслийг буцалтгүй тусламжаар олголоо.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Хоёр улсын архивын газрууд 2015-2016 онд хамтран ажиллах тохиролцоотой аж. Энэ хамтын ажиллагааны хүрээнд техник хэрэгслийн туслалцаа үзүүлж буй. Мөн  Монгол-Хятадын харилцааны тухай архивын баримт бичгийн эмхэтгэлийг хамтран бэлтгэж нийтлүүлэх, Монгол Улсын архивчдын төлөөллийг БНХАУ-ын архивын үйл ажиллагаатай танилцуулах, архивын техник хэрэгслийн хангамжийг сайжруулахад БНХАУ-ын талаас туслалцаа үзүүлэх юм байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
tse:
бүх мэдээлэл хаана очих вэ гэдгийг мэддэггүй л байна ээ чааваасаа
2015-07-23
Irgen:
Arhiviin materialaa urd zugt aldjee henii bodlogo um boldoo
2015-07-23