Уулын жалганаас тэсрэх бөмбөг олджээ
2015-07-23

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр уулын жалганаас цэрэг байлдааны зориулалттай хуучирч зэвэрсэн, лац, сойгч төмөртэй “F-1” загварын тэсрэх бөмбөг олджээ.

 

Энэ тухай Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн хошууч Б.Гүнчин-Ишээс тодруулахад “2015 оны долоодугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс цэрэг байлдааны зориулалттай тэсрэх бөмбөг олдсон. Цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж, Зэвсэгт хүчний мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгч аюулгүй болгож ажилласан” гэлээ.

 

Мөн энэ сарын 11-ний өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт ийм төрлийн бөмбөг олдож, иргэд мэргэжлийн байгууллагуудад хандахгүйгээр өөрсдөө сонирхон оролдож үзснээс болж, нэг хүн нас барж, гурван хүн гэмтэж эмнэлэгт хэвтэж байгаа харамсалтай хэрэг гарсан байна.

 

Газар дор булагдсан байсан цэрэг байлдааны зориулалттай тэсрэх бөмбөг сүүлийн үед үер, ус зэрэг байгалийн хүчин зүйлийн нөлөөтэйгээр болон янз бүрийн байдлаар илрэх тохиолдол гарах болжээ. Тиймээс ийм төрлийн сэжиг бүхий зүйл тааралдвал тухайн нутаг дэвсгэрийн мэргэжлийн байгууллага, цагдаа, онцгой байдлын албанд хандахыг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхаарууллаа.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
harin tiimee ug ni hetsuu uyed gal asaaj hool idsen ch boldogiin shdee
2015-07-23
zochin:
ийм төрлийн сэжиг бүхий зүйл тааралдвал тухайн нутаг дэвсгэрийн мэргэжлийн байгууллага, цагдаа, онцгой байдлын албанд хандахыг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхаарууллаа. Manai zaluus tseregt yvdagguigees bolj oir zuuriin gar granat ch tanihaa bjee. Tsagdaa, Ontsgoi ne tanilaa yu...Ф-1 horigloltiin gar granat hunuuliin radius 200 metr hurtel...
2015-07-23
Зочин:
harin tiimee ug ni hetsuu uyed gal asaaj hool idsen ch boldogiin shdee